Өсвөр насныхны тамхидалт гэдэг зүйл энэ нийгмийн хамгийн том тулгамдсан асуудлуудын нэг болоод удаж байна. Саяхан л өсвөр насныхны тамхидалт 15-18 байсан бол энэ тоо 12-3 наснаас эхэлдэг болжээ. Энэ нь өөрөө тамхи татах, татахгүйн асуудал гэхээсээ илүү ирээдүй хойч үеийн эрүүл мэндтэй холбоотой асуудал юм.
Дэлхий дахинд жил бүр 7-8 сая хүн тамхинаас болж нас бардаг гэх тоон үзүүлэлт байдаг.
Өөрөөр хэлбэл бие физиологийн хувьд бүрэн болоогүй, нас биед хүрээгүй хүүхдүүд асар их химийн нэгдэл агуулсан тамхи татаж байгаа гэсэн үг. Утаат буюу янжуур тамхинд 7000 гаруй химийн хортой нэгдлүүд байдаг. Энэ бүр нь насанд хүрээгүй хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн тамхи татдаг 10 хүн тутмын 8 нь өсвөр насандаа тамхи татдаг байсан, татаж үзсэн хүмүүс байдаг гэх судалгаа ч байдаг юм.
Уг нь Монгол Улс насанд хүрээгүй хүүхдэд утаат тамхи худалдаалахгүй байх, сургуулийн ойр орчимд худалдаалахыг хориглодог. Тодруулбал сургууль орчмын бүсээс 500 метр зай дотор зарахыг хориглодог. Гэхдээ 500 битгий хэл 50 метр зайд ч хэрэгжихгүй байгаа дүр зургийг аль сургуулийн ойр орчмоос харах боломжтой. Олон жил бугшсан энэ асуудал улам даамжирсаар л...
Тэгвэл саяхнаас электрон тамхи хэрэглээнд нэвтэрч, утаат тамхи хэрэглэгчдийн тоо буурсан. Утаат тамхийг бодвол хор багатай гэдгийг эрдэмтэд нотлоод байгаа. Мэдээж хэрэг өсвөр насны хүүхдүүд, сурагчид электрон тамхи хэрэглэх нь зохисгүй юм. Тэгээд ч өсвөр насны хүүхдүүд электрон тамхи авах санхүүгийн бололцоо бага.
Харин сүүлийн үед анхаарал татаж буй зүйл нь утаат тамхитай тэмцээгүй сургуулийн захирал, дарга удирдлагууд гэнэтхэн электрон тамхитай дайн зарлаад эхлэв.
Тодруулбал Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Б.Болор улсын хэмжээний нийт сургуулийн удирдлагуудад хандаж уриалга гаргажээ.
Тэрбээр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх сургуулийн удирдлагууд нийлээд ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулж байгаа электрон тамхийг хориглох талаар санал Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлье" хэмээжээ.
Гэтэл МОХС-ийн захирал Б.Болор гэдэг хүн өөрөө тамхины асуудалтай эртнээс холбогдож байсан хүн. Тодруулбал 2015 онд Сангийн сайд байхдаа тамхины тухай хууль батлалцаж байсан хүн юм.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд байхдаа янжуур тамхитай тэмцээгүй байж гэнэтхэн электрон тамхитай тэмцээд эхэлсэн нь анхаарал татаж байгаа юм. Электрон тамхитай тэмцэж болно, зөв уриалга. Гэхдээ энэ олон жил бугшсан байгаа янжуур тамхины асуудлыг "харалган" мэт тоолгүй орхиж буйг зарим хэвлэлүүд "Янжуур тамхины лоббинд авсан уу" гэх мэтээр бичих болжээ. Үнэхээр л хориглох бол хоёуланг нь хориглох хэрэгтэй.
Өсвөр насны хүүхдүүд, сургуулийн сурагчдын дунд нэгэнт "байнгын хэрэглээ" болсон 7000 химийн нэгдэл агуулсан янжуур тамхины аюулаас өсвөр насны хүүхдүүдийг аврах хэрэгцээ шаардлага байсаар байна. Бид хамгийн хортой, хямдыг нь хориглохгүй "нүдэн балай чихэн дүлий" байсаар байвал хойч үеийнхээ эрүүл мэнд, амь насанд хор хөнөөл болж буй үйлдэл юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.241.86
tiim l unen ym bol, 80.90eed oniihniig 10n jild bhad n ynjuurniihaa esreg iim ym hiihed yasiin? Ynjuurtaigaa oligtoi temtsej chadaagui haytsan baij shine zuil garhaar ingej ntr. hussen huseegui vape ynjuurnii daraagiin shine inovatsi bolno.
Хариулах213.87.145.35
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах192.82.82.92
Elektron tamhia bailgah heregteibhaa
Хариулах