Самарт яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

2022/10/26

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т 09.26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр 8 хүн явснаас иргэн Ө нь 09.30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 10.06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Алтанбулаг сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг 10.25-ны өдрийн 08:00 цагаас 18:30 цаг хүртэл Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан-Эрэг” гэдэг газраас Сэлэнгэ мөрний зүүн эрэг “Охиндий” гэдэг газар хүртэл 30 км-т, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.26-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн байна. 

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.129.52
    2022/10/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.189.107
    2022/10/26

    Нэг айл амьтан бараадсан байгаасайдаа

    Хариулах