Таван ханатай гэр шатаж, дөрвөн настай хүүхэд түлэгджээ

2022/10/26

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багт таван ханатай гэр шатаж, дөрвөн настай хүү өртөж түлэгджээ.

Таван ханатай гэр шатаж байна гэх дуудлага мэдээлэл өчигдөр /2022.10.25/ өдрийн 17:06 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 17:08 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан ба гал түймэрт өртсөн дарван настай, эрэгтэй хүүхэд бага зэрэг түлэгдсэн тул тус сумын хүн Эмнэлэгт хүргэж өгсөн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.129.52
    2022/10/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах