Өнгөрөгч есдүгээр сард АТГ-аас "Дархан арьс ширний цогцолбор"-ын Гүйцэтгэх захирал Д.Энхбаярыг мэдүүлэг авна хэмээн дуудаж баривчлан хорьсон.
Түүний цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасантай холбогдуулан өмгөөлөгч нь мэдээлэл өглөө.
Өмгөөлөгч П.Анударь: "Хүнийг цагдан хорих дөрвөн үндэслэл байгаа. Үүнд оргон зайлах, шүүгчид нөлөөлөх, гэрч, хохирогчийг худал мэдүүлэг өгүүлэх гэж байгаа.
Дуудсан цагт ирж мэдүүлэг өгөхгүй байгаа асуудал дээр цагдан хорьдог. Д.Энхбаярын хувьд гэрч, хохирогчийг худал мэдүүлэг өгүүлэх гээд байна гэж цагдан хорьсон. Үүн дээр би ерөнхий шүүгч дээр гомдол гаргасан. Аль ч шүүгч гомдлыг авч хэлэлцээгүй. АТГ-ын албан бичгийн мэдээн дээр байгаа гэж байгаа ч шүүгч, прокурор болон бид одоо хүртэл олж хараагүй байна. Учир битүүлэг таамаг байдлаар хорьчихож байгаа юм.
АТГ-аас 9-р сарын 21-ний өдөр өөрийнх нь өгсөн гомдлын дагуу мэдүүлэг авъя гэж дуудчихаад цагдан хорьсон. Хэн гэрч, хохирогч юм, өөрийгөө ямар хэрэгт холбогдож байгаагаа ч мэдэхгүй хоригдсон байхад гэрч, хохирогчид нөлөөлөх ямар ч үндэслэл байхгүй. Сая цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа. Энэ хугацаанд хоёрхон удаа байцааж, мэдүүлэг авсан. Манай өгсөн “Дархан арьс ширний цогцолбор”-ын дэд бүтцийг хариуцах төр ажлаа хийгээчээ гэдэг гомдлын талаар ганцхан удаа мэдүүлэг авсан. Хорих ангид байгаа хүн гэрч хохирогчид нөлөөлөх ямар ч боломж байхгүй, мэдүүлэг өгөх цагтаа өгөөд явж байгаа. Д.Энхбаяр гарч ирээд энэ хэргийг шалгуулахгүй гэх үндэслэл байхгүй. Манайх өөрсдөө шалгуулъя гэдэг гомдлоо өөрөө өгсөн. ТӨХК, яамтай холбоотой этгээдүүдийг ч шалгуулах хүсэлт өгсөн. Хууль тэгш үйлчлэх ёстой атал өнөөдрийг хүртэл тэр хүмүүсээс ганц ч мэдүүлэг аваагүй байж манай үйлчлүүлэгчийг цагдан хорьж байгаа нь шударга биш байна.
Баримт материал бүрдээгүй байхад шууд цагдан хорьдог асуудал манай улсад их байна. Энэ нь процесс нь урвуугаа яваад хэн нэгнийг шууд гэм буруутай мэтээр нийгэмд яллаж байна. Төр засаг дэд бүтцээр хангах үүргээ биелүүлдэггүй юм бол хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг битгий ингэж хүндрүүлээч. Үүсээд байгаа нөхцөл байдлаас болж гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт нь зогсчихсон, өчнөөн тэрбумын бүтээн байгуулалт балгас болохоор болчхоод байна. Хөгжлийн банкны зээл 2025 онд зээлийн төлөх хугацаа дуусна. Энэ хугацаанд төр дэд бүтцээ шийдэж өгөөгүйгээс үүдэн эргэн төлөлтөө хийж чадаагүй. Зээлийн гэрээ гэж байгаа барьцаа хөрөнгөтэй. Гэрээгээ цуцлаад барьцаа хөрөнгөө авч болно. Энэ чинь иргэний хэрэг.
Бидний зүгээс гүйцэтгэх захирал Д.Энхбаярыг цагдан хорихыг болиулж гадуур шалгалтаа хийхийг л шаардаж байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.74.16
АТГ агай л дэндэж байна юм л бол хориод байдаг та нарт ашигтай байдаг юм уу Энэ Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд маш их унаж байна ичиж үхмээр юм Та нар наад луйвардаж идэж уухаа болиочээ улс орон чинь хэцүүдэж байна Улсаа яаж хөгжүүлэх вэ гэж бодохын оронд яаж бүгдийг нь шоронд хийх вэ гэж бодож ярилцаж байдаг юм байна ингэж луйвар хийж олж идсэн хоол чинь та нарын гэдсээд таарахгүй л болов уу Үр хүүхдүүдээ монголд битгий амьдраараа гэж захиж байгаад үхмээр юм байна монголд өөрийн хүчээр визнес хийх ямарч боломж байхгүй юм байна Та нарын шүлс нь гоожоод хараад сууж байдаг юм байна Ийм луйварчингууд ажил хийж үзээгүй байдаг бэлэн юм хараад сууж байдаг биеийн хүчний ажил хийж үзээгүй болохоор бие муутай тэр чигээрээ өвчний үүр болчихсон хүн сүг л байдаг үхэхгүйн тулд бас нэг хүнийг шоронд хийж мөнгө сааж аваад түүгээрээ голоо зогоодог тийм биз дээ би үнэн юм л хэлнэ худлаа гэвэл та нар захын хүнээс асуугаарай та нар угаасаа луйварчид шүүдээ
Хариулах213.87.163.143
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах