ШУУРХАЙ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягыг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЛӨӨ

2022/10/27

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гарч, Засгийн газрын онцгой бүрэн эрхэт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат тус байгууллага дээр ажиллаж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Энэ оны аравдугаар сарын 5-ны Засгийн газрын хуралдаанаас гарсан 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргалаа хэмээн өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн.

Учир нь Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эцэст 500 сая ам.доллар татан төвлөрүүлэх үүрэг чиглэл өгсөн байжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.129
    Өчигдөр

    одоо болоо ганц ч орон сууцгүй байсан бол монголын ард түмний хүчээр баян босс болчихоод томроод байгаа биз дээ

    Хариулах
  • 66.181.189.107
    2022/10/28

    Бас л Хулгайч болчихсон амьтан байна лээ.

    Хариулах
  • 213.87.163.143
    2022/10/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах