ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хамаарал бүхий этгээд Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүүг залилжээ

2022/10/28

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийн талаар прокурорын зөвшөөрөлтэй нийтэд мэдээлэв. Энэ үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүүг залилсан этгээд АНУ руу зугтсан талаар хэллээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Сүүлийн нэг сард Макс Жонсонтой хоёр удаа уулзсан. Гол нь хэлж буй зүйл нь миний асуудлыг шударгаар шийдээд өгөөч гэдэг. н.Буянтогтох нь Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцтай холбоотой хүн. АНУ-д байгаа. АНУ-ын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт тавьж, шударга шүүхээр шийдье гэж байгаа. Одоогоор асуудал шийдэгдээгүй байна. Үүнээс гадна н.Буянтогтохтой холбоотой өр, авлагын асуудлууд яригддаг. Арилжааны банкууд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний охин хүртэл энэ хүнээс мөнгөний авлагатай. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд өөрсдөө гомдол гаргаж, хохирогчоор асуугдсан зүйлгүй, их сонирхолтой" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр "Бид ирэх оны гуравдугаар сард ФАТФ-ын өмнө дараагийн тайлангаа тавина. Их Британи манай улсад ямар үнэлгээ тавих нь эндээс харагдана. Зарим зүйлийг тухайн цагт нь мэдээлж болдоггүй.

2020 оны аравдугаар сард манай улс "Саарал жагсаалт"-аас гарсан. Бид нар холбогдох улсын Элчин сайдуудаас бараг бөхийж зогсож байгаад манай улсын энэ удаад "Саарал жагсаалт"-аас гаргаж өгөөч ээ гэж гуйсан. Зарим хүн "Саарал", "Хар" жагсаалтад орно уу ямар хамаа байна гэдэг. Бүх юм дам байдлаараа холбоотой. Манай гаднын бизнесийн орчин, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт царцах уу, үгүй юу гэдэг нь дэлхий нийтийн тогтоосон дүрэмд захирагддаг. Хэн нэг явуургүй нөхдийн бусармаг үйлдлээс улсаараа хохирох уу гэдгийг шийдэх ёстой" гэлээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.109
    Өчигдөр

    Монгол улсын гадаад өрний дийлэнхи хувийг хувийн аж ахуйн нэгжийн ийм бузрууд хийсэн байдаг.Хохирлыг нь барагдуулж хорих ялыг нь тултал өгөөрөй.

    Хариулах
  • 213.87.136.177
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 98.169.34.70
    Өчигдөр

    Buzaruudiin gaigaas bolj ediin zasag uruudaj horongo oruulalt hiih hun oldohoo bolison, Ed nariig sain shalgah ni zuv

    Хариулах
  • 202.126.90.65
    Өчигдөр

    Ард нь Б.Хурц байгаа Б.Хурц нь Германы иргэний үхэлтэй холбоотой байж магадгүй шүү

    Хариулах
  • 202.72.245.125
    2022/10/28

    Зөндөө ийм паян байгаа

    Хариулах
  • 64.119.20.164
    2022/10/28

    Монгол залуу мундаг бна. Борис жонсоны дүү тэнэг байна

    Хариулах