Улаанбаатар-Дархан чиглэлийн нэг урсгал, хоёр эгнээ хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг 2022 оны аравдугаар сарын 30-ны ням гаригт нээлээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн лхагва гаригийн /2022 оны аравдугаар сарын 26/ хуралдаанд танилцуулга хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбогдох албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг үргэлжлүүлж, хариуцлага алдсан албан тушаалтан, компаниудад хариуцлага тооцох ёстойг сануулсан. Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын бүтээн байгуулалт эхэлснээс хойшхи хугацаанд тус зам дээр олон осол гарсан. Зам хугацаандаа ашиглалтад орсон бол, төрийн албан тушаалтнууд хариуцлагатай хандаж ажилласан бол олон арван хүн осолдож, амь насаа алдаж, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол амсахгүй, улс орон эдийн засгийн алдагдал хүлээхгүй байсан. Тиймээс буруутай этгээдүүдэд заавал хариуцлага оноох ёстой. Ард иргэдийг удаан хугацааны турш бухимдуулдаг, эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохироодог, заавал Ерөнхий сайд ирж ажиллаж, үүрэг даалгавар өгдөг байдал дахиж давтагдах ёсгүйг анхааруулаад Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг 2023 оны арваннэгдүгээр сард багтааж хоёр урсгал, дөрвөн эгнээгээр нээж, ашиглалтад оруулахыг үүрэг болгосон.
Өвлийн улиралд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, саадгүй зорчих бүх талын арга хэмжээ авахыг сануулсан. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Азийн хөгжлийн банкны зээлийн хүрээнд өнгөн хучилтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг яаралтай зарлан, дүгнэх, 2023 оны хоёрдугаар сард багтаан гэрээнд гарын үсэг зурж, бэлтгэл ажлыг хангуулах, гүйцэтгэгч нарын гэрээг дүгнэх, ажлын хоцрогдол ихтэй гүйцэтгэгчдийн гэрээнд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, цаашид ажиллах боломжгүй гүйцэтгэгчдийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан юм.
2021 оны тавдугаар сар
2022 оны зургадугаар сар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.132.28
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах59.153.87.227
Дарханы зам бол монгол улсын босоо тэнхлэгийн гол зам ашиглатанд орж байгаад талархаж байна. Үүнийг хэн нэгэн УИХ-ын гишүүн хэн нэгэн Сайд өөртөө хамаатуулан хийсэн гэж попров доо. Засгийн ажил болохоос өөрөө өөрийхөө хөрөнгөөр тавьчихсан мэтээр эхнээсээ попроод эхэллээ. Энэ л олон түмний дургүйцлийг маш их хүргэдэг юм шүү дээ.
Хариулах66.181.178.116
Энэ замд өнгөрсөн 3 жилд амь насаа алдсан эд хөрөнгөөрөө хохирсон олноос уучлал гуй.
Хариулах