Засгийн газар МХЕГ-ын мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбар эрхэлсэн яамдад шилжүүлж, хяналтын тогтолцоог салбарын сайд нарт төвлөрүүлэх тухай асуудлыг хөндөх болсон. МАН-ын ЕНБД, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн эхлүүлсэн энэ шинэчлэлийг мэргэжлийн хяналтын тогтолцооны хүнд суртал, авлига хоёроос жийрхдэг иргэд, аж ахуйн нэгжүүд дэмжээд эхэлжээ.
МХЕГ-ыг татан буулгах тухай асуудал нь мэргэжлийн хяналтын байгууллагыг огт байхгүй болгох тухай асуудал биш. Эсрэгээрээ хяналтын тогтолцоог илүү чанаржуулж, хариуцлагажуулах явдал гэдгийг өнөөдөр хэн хүнгүй хөндөх болов. Монгол Улсын МХЕГ өнөөдөр 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбар нэгжтэй, салбарын хэмжээнд 1600 ажилтантай ч улсын хэмжээнд 3000 орчим улсын байцаагч ажилладаг.
Мэргэжлийн байгууллагын орон тооноос хэтэрсэн улсын байцаагч Монгол Улсад ажиллаж, төрөөс цалинжиж байгаа нь тус салбарын ажил үүрэг давхардаж, төрийн 13 байгууллага МХЕГ-ын байцаагч нартай яг ижил ажил хариуцан хийдэгтэй холбоотой юм.
Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын байгаль орчны улсын байцаагчийн ажлыг БОАЖЯ-ны орон нутагт салбарлан тархсан олон арван байцаагчид “хамт хийдэг”. Хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын улсын байцаагчийн ажлыг 21 аймаг, 330 сум, нийслэл дүүрэгт тархан байршсан мэргэжилтнүүд “хамжилцдаг”. Гэсэн хэдий ч тэд улсын төсвөөс тус тусдаа цалин авч ирсэн юм. Нөгөө талаар төрийн хяналт гэсэн үгээр далимдуулж, иргэн, аж ахуйн нэгж хоёрт дарамт учруулж, Монгол Улсын хамгийн их авлигажсан таван салбарын нэгд жил дараалан багтаж яваа нь энэ салбарт зайлшгүй өөрчлөлт хийх ёстойг харуулж буй.
Төрийн хяналтын ажил үүргийн хуваарийн давхардлыг арилгаж, авлигын эрсдэлийг бууруулахын тулд ЗГХЭГ-ын дарга МХЕГ-ын чиг үүргийг салбарын яамдад эргүүлэн олгохоор шийдэж байгаа бол нөгөө талдаа энэ өөрчлөлттэй уялдуулан олон улсын жишигт нийцсэн хяналтын тогтолцооны суурийг зэхэхээр төлөвлөж байгаа юм байна.
Сонирхуулахад, Монгол Улсын мэргэжлийн хяналтын байгууллага экспортод гаргаж буй бүтээгдэхүүнийхээ 98 хувьд хяналт тавьж чаддаг бол импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний дөнгөж хоёрхон хувьд хяналт тавьдаг байна. Гаднаас хилээр орж ирж буй хүнс болон бусад бүтээгдэхүүнд тавих хяналт сул, хяналт тавих хүчин чадал нь ингэтэл буурсан мэргэжлийн хяналтын тогтолцоог салбарын яамдад шилжүүлснээр олон улсын стандартад нийцсэн хяналтын тогтолцоо руу шилжих алхам тавигдана гэж ЗГХЭГ-ын дарга үзэж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.158
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах