Жолоодох эрхгүй М-д дайруулсан охин эмнэлгээс гарчээ

2022/11/02

Жолоодох эрхгүй М-д дайруулсан 12 настай охин эмнэлгээс гарчээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдөр Ланд 200 маркийн автомашин урсгал сөрж долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн осол гарсан. 

Осол гаргасан хүн нь жолооны үнэмлэхгүй, жолоодох эрхгүй М байсан ба түүний мөргөсөн охин  нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан. Хохирогч 12 настай охины гэмтлийг ШШҮХ-ийн нэгэн эмч удаа дараа хөнгөн, зулгалсан гэж дүгнэсэн. Ийнхүү биеийн байдал тогтвортой хэмээн эмнэлгээс гаргажээ. 

Хохирогч охины ар гэрийн зүгээс тухайн ослыг гаргасан М нь эмчилгээний зардалд 10 сая төгрөг цувуулан өгөөд, худлаа яриад алга болсон гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.231
    2022/11/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах