Зөв Монгол брэнд "Зөв үйлдэл Зөв анги" аян есдүгээр сарын 24- аравдугаар сарын 31-ныг өдрийг дуустал зохион байгууллаа.
Зөв Монгол Брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд олон идэвхтэй ажлуудыг хийдэг. Энэ удаа 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ЕБС-ийн ангиудын дунд "Зөв үйлдэл Зөв анги" аяныг өрнүүлж нийт 15,000 сурагчдын багийн ажиллагааг нэмэгдүүлсэн, анги хамт олноороо хамтач оролцоог хангасан нийгэмд эерэг мессежийг хүргэх компанит ажлыг өрнүүлсэн байна.
Тус аянд нийтдээ 15 мянга гаруй хүүхэд хамрагдаж, олон зөв зүйлсийг хийжээ.
Онцлох Зөв үйлдлүүдээс дурдвал:
• Эх хэлээ сошиал орчинд алдаагүй Зөв бичицгээх, монгол бичиг хэл бичиг, өв соёлоо хадгалах
• Хогоо ангилан ялгаж хаях
• 1 аарц, 1 дулаан оймс аян өрнөж, асрамжийн газрын өвөө эмээ нарынхаа дархлааг дэмжих
• Эрүүл зөв хооллолтыг уриалж, үдийн цайндаа аарцны ундаа ууж дархлаагаа дэмжих
• Электрон тамхинаас татгалзаж, эрүүл мэндээ хайрлах
• Малчдын намрын ажилд тусалж өвс, нэмнээ, саалийн сав бэлдсэн
• Эх дэлхийгээ хайрлаж, байгаль дэлхийд ээлтэй Зөв хүүхэд байхыг уриалсан
• Найзаа дээрэлхдэггүй Зөв анги байх
• Ангидаа номын сантай Зөв анги байх
• Мод тарьж эх дэлхийгээ хайрлахыг уриалсан гэх мэт маш олон Зөв үйлдэлтэй ажлуудын санаачлан хийсэн байна.
"Зөв үйлдэл Зөв анги" аянд нэгдсэн нийт сурагчдаас хамгийн их лайк цуглуулсан зурагтай топ ангийг 10.000.000 төгрөгөөр шагнах бол дараагийн лайкаараа тэргүүлсэн 5 анги тус бүр 1.000.000 төгрөгийн шагналын сантай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.231
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.9.40.121
Shan medee bn yaasan mundag hvvhdvvd we amjilt zuw mongol brend
Хариулах