Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Авто баазын шинэчлэлийн талаар мэдээлэл өгье. ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаад өнгөрсөн хугацаанд 164 авто тээврийн хэрэгсэлтэй 210 орчим ажилтантай. Жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбумын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг байсныг 100 автомашинтай 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгож байна. Төрийн автобааз нь Улаанбаатар хотод төрийн хэмнэлтийн хуулийн дагуу автомашины дуудлагын үйлчилгээгээр үйлчилнэ. Орон нутагт Засгийн газрын томилолтыг хариуцаж ажиллах үүрэгтэйгээр байгуулагдаж байгаа. УИХ-аас баталсан төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт зөвхөн үүгээр зогсохгүй.Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтай хүмүүс автомашин хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан. Засгийн газар 2023 оны төсөвт эдгээр автомашины зардлыг хэмнэсэн. Зайлшгүй тохиолдолд автомашин хэрэглэх шаардлагатай бол дуудлагын автомашин хэрэг боломжийг бүрдүүлж байгаа. Нэг яамны даргын сарын автомашины урсгал зардалд хоёр сая гаруйг зарцуулдаг байсан бол хэмнэлтийн хуулиар 200 мянга бол багассан байгаа.
Нийтдээ 250 автомашиныг хураасан, ойрын хугацаанд 250 автомашины хураан төвлөрүүлнэ. Нийт 509 автомашиныг хураан төвлөрүүлж, эмнэлэг, онцгой, цагдаа, гааль, ХХЕГ зэрэг байгууллагын хэрэгцээнд зориулан тарааж өгнө.
Элэгдэл, хорогдол хэмжээндээ хүрсэн 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулсан. Нийт дуудлага худалдааны дүн 300 орчим сая төгрөгт хүрсэн байна. Орон нутгаас 1000 орчим автомашиныг татан төвлөрүүлж, үзлэг оношилгоо хийнэ. Орон нутагт 700 орчим автомашины хэрэгцээ шаардлага бий, тэдэнд шилжүүлэх юм" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.14
Урсгал зардал нэмэгдэж, сул гүйлт, жолооч нар спидомерийн заалтаа өсгөж бичдэг сөрөг талтай.нэг талаас хэмнэж байгаа мэт. Өмнө нь туршигдасан арга хэмжээ.
Хариулах59.153.87.227
Төрийн байгууллагын ШИНЭЧЛЭЛ хийх цаг нь болсон.УИХ-ын сонгуулийн дараагаар төрийн байгууллагын орон тоо мэдэгдэхүйц нэмэгддэг. Ер нь тэгээд УИХ сонгуулийг цахимаар явуулчихмаар байгаа юм. Тэгвэл шударга үнэн дүн гарна
Хариулах213.87.135.231
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах150.129.143.235
Түмэн сэтэртэй төрийн нэр барьсан хурган дорго нарыг багасга бүгд л зөвлөх нэртэй зөөлөн сандалд тухлах гэж хов хор хөөж хорин зангаар төрийн албыг туйлдуулж б а йна даа уудалж үзье толгой нь хоосон,учирлаж ярья сэтгэл.нь хоосон ярьж үзье яриа нь хоосон ярвайгаад бусад нь.бүгд хоосон яаж насыг барна даа хөөрхийс
Хариулах