Хувийн эрх ашгийнхаа төлөө ХУДАЛ ПОПРОГЧ

2022/11/03

Монгол улс 60 сая малтай. Жилд 15 сая арьс шир хог дээр хаягддаг. Тэгвэл нэг жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулах хүчин чадалтай “Дарханы арьс ширний цогцолбор”-ыг хувийн хэвшлийн компани барьж, 60%-ийн гүйцэтгэлтэй явж байсан. Тухайн үед төрийн дээд албан тушаалтнууд бүгд л Монгол улсад хэрэгтэй чухал төсөл гэцгээж, ТЭЗҮ-г нь шийдэж өгнө гэж ам гарсан. Гэвч дараахан “Дарханы арьс ширний цогцолбор” үйлдвэртэй яг ижил үйлдвэр байгуулахаар Төрийн өмчит компани байгуулсан нь нэг гараараа дэмжээд нөгөө гараараа хувийн хэвшлээ сүйрүүлж байгаа явдал юм.

Тэрхүү компани нь жилд 4,4 сая ширхэг арьс боловсруулах хүчин чадалтай бөгөөд Дарханы арьс ширний цогцолбороос хэд дахин бага хүчин чадалтай ч илүү өндөр өртөгөөр босох үйлдвэр юм.
Тэгвэл төр оролцоод байгаа шалтгааныг нэр бүхий УИХ-ын гишүүнтэй холбож тайлбарлаж болох. Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт ТӨХК-ийн захирлаар өөрийнхөө хүн буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга асан Ц.Гансүхийг томилсон.
Энэ талаар Ц.Гансүх "УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн намайг томилсон" гэж хэлж байсан бол өнөөдөр Ц.Даваасүрэн өөрөө би түүнийг томилсон хэмээн хээв нэг хэлээд сууж байлаа. Уг нь Ц.Даваасүрэн гишүүн өөрийн таньдаг, ойр дотнын хүмүүсээ томилдог асуудлыг эрс эсэргүүцэж, шүүмжилдэг ч өөрт нь үйлчилдэггүй бололтой. 

Хувийн хэвшил нь 40 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийж, 60 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа ч эрхэм гишүүн Хөгжлийн банкны 19 тэрбум төгрөгөөр л авна гээд сууж байгаа нь төр хувийн хэвшлээ дэмждэггүй, төр нэр барьж бизнес хийх сонирхолтой байгаагийн тод жишээ.
Нэг ёсондоо төр хувийн хэвшлийнхээ хийж хэрэгжүүлсэн ажлыг үнэгүйдүүлэн булааж байгаа хэрэг юм. “Дарханы арьс ширний цогцолбор”-ын гүйцэтгэх захирал Д.Энхбаярыг мэдүүлэг авна гэж дуудаад шүүхийн шийдвэргүй цагдан хорьсон нь ч үүнтэй холбоотой. 

Уг нь тус асуудлын талаар УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо хувийн хэвшлийн бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа ч эрхэм гишүүн Ц.Даваасүрэн жишим ч үгүй "Наадуул чинь мэдэхгүй" гээд сууж байгаа нь түүнийг хувийн ашиг сонирхлынхоо төлөө ийм үйлдэл гаргаж байна уу гэлтэй.
Энэ мэт хувийн эрх ашгаа улсын эрх ашгаас дээгүүрт тавьдаг, эрх зүйт ёсыг уландаа гишгэсэн популист улс төрчдөөсөө салаагүй цагт улс эх орон хөгжин цэцэглэх нь юу л бол...




Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.42
    2022/11/04

    Үнэн худлыг энд бичигчид мэдэхгүй. Худлаа байхаа харин Жавхлан л лав улсыг хөгжүүлэх нөхөр биш дэгээ. Түүнээс өөр үнэн ч шударга сангийн сайд бол алдагдалгүй төсөв л оруулж ирэх байсан даа. Харамсалтай байна.

    Хариулах
  • 202.126.89.48
    2022/11/04

    ӨӨРӨӨ ЧГЭСЭН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМАНД БАЙХДАА ТЭНДЭР БОЛГОНООС 10% АВДАГ НЭРД ГАРСАН ХҮН ҮРГЭЛЖ ХУДЛАА ПОПРООД ИЧИХ ХЭРЭГТЭЙ ҮНЭН ЮМ БОЛ НОТЛОХ БАРИМТАА НИЙТЭД ИЛ БОЛГООТОХ ЭСВЭЛ ӨӨРӨӨ ЗОХИОСНОО ХЭЛЖ БУРУУГАА ХҮЛЭЭ ДЭЭ

    Хариулах
  • 66.181.184.108
    2022/11/04

    Их гар

    Хариулах
  • 213.87.162.136
    2022/11/04

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 122.201.24.11
    2022/11/03

    Даваасүрэн ,Болрчулуу

    Хариулах
  • 66.181.161.45
    2022/11/03

    Сайт тв бүх сэтгүүлчид сайнгийн сайд гэх сангийн хулгайч дээр цугалсан байсан аргагүй л мөнгөтэй хүн байгаа биз бүгдийг нь худалдаад авчихаж Даваасүрэн гишүүнд утаснаас өөр сэтгүүлч алга шудрага хүнийг харлулах ажилдаа манангийн сайтууд улай үзсэн хэрээ шиг гуагалж байна

    Хариулах
  • 103.57.93.35
    2022/11/03

    Унэн худлыг шуух тогтоох байх. Ортон болоод л шуухдэхгуй байгаа байх аа.

    Хариулах
  • 59.153.115.129
    2022/11/03

    бохир улс төр хийдэг улсууд одоо болиод төрөөс холдооч дээ

    Хариулах