13 настай хүүхдүүд нэгнийгээ хутгалсан хэрэг гарчээ

2022/11/04

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ хутгалсан хэрэг өчигдөр/2022.11.03/ гарчээ.

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг хүлээн авч цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай, эрэгтэй “Т” нь бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн 12-14 насны 4 сурагч үйлдсэн болохыг тогтоосон.
Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч “Т”-г цүнх авлаа гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй “Д” нь дал болон хавирганы орчим 2 удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан байна. Дээрх хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж байна.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх, хүүхдийнхээ найзалж нөхөрлөж буй хүүхдүүд болон цахим хэрэглээнд нь анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх, мэргэжлийн байгуулагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 159.28.68.243
    2022/11/07

    эзэн чингис хаан маань үүнээс залуудаа өөрийн эцэг нэгт төрсөн дүүгээ харваард алсан тухай нууц товчоонд бичсэн байдаг бус уу.

    Хариулах
  • 202.55.191.194
    2022/11/07

    хэт их эрх чөлөө хүсээд, эцэг эхээ нохой шиг үзэхээр ийм юм болж бгаан

    Хариулах
    • 192.82.90.220
      Өчигдөр

      tgd ter huhdin buru yu hutgalulsn ni

  • 213.87.145.47
    2022/11/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.176.87
    2022/11/04

    Монгол хүүхдүүд угаасаа 3 настайгаасаа л морь унаж, ан агнаж 10 нас хүрээнд дайн тулаанд орж дээрэм тонуул аллага хийн тал нутгийг чичрээж явдаг шүү дээ.

    Хариулах
    • 103.212.117.139
      2022/11/04

      Hun alah zov gej demjij baiwal shar hadand ochij medrelee uzuul