“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар өнөөдөр /2022.11.04/ мэдээлэл хийлээ. 2022 онд хийж, хэрэгжүүлсэн ажил, тарьсан модны статистик мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газраас өглөө.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "БОАЖЯ жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагаас хөрөнгө татан төвлөрүүлэх, оновчтой зарцуулах тал дээр “Байгаль хамгаалах итгэлцлийн сан”-г байгуулаад ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн долдугаар сард ойн агентлагийг албан ёсоор байгуулсан. Мөн баруун бүсийн таван аймгийн долоон суманд анжис модны нүх ухагч иж бүрдэл авч, 21 хүлэмжийн хамт нийлүүлээд байна. Дараагийн ажлуудын тухайд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ирэх 10 жилд 100 сая мод тарьж ургуулах зорилтын хүрээнд “Ойн инновацийн парк”-ыг байгуулахаар төлөвлөж, ажиллаж эхэлсэн.
Ойн генетик бүхий сүүлийн үеийн технологитой цогц байгууламжийг бий болгохоор эхлээд байна. 2022 оны намрын үндэсний мод тарих өдрөөр уул уурхайн компаниуд хамтран 2.5 сая мод тарих ажлыг эхлүүлсэн байгаа" гэв.
Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр 39 нэр төрлийн модлог ургамлын 12.12 тонн үрийн нөөцийг бүрдүүлээд байна. Энэхүү үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 4.5 дахин нэмэгдсэн. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 306 мод үржүүлгийн газарт 45.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн байна. 2021 оны намар, 2022 оны хавар, намрын улирал улсын хэмжээнд 10.2 сая мод тарьж ургуулаад байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 1.3 сая мод, Төв аймаг 906.1 мянган мод, Зөвхөн аймаг 74.1 мянган мод тарьснаас гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2.2 сая модны тарьц ургацыг бэлдээд байна. Аймгуудаас Сэлэнгэ аймаг бүрдүүлсэн нөөцийн 50 гаруй хувийг эзэлж байна.
“Тэрбум мод” хөдөлгөөний хяналтыг сайжруулах хүрээнд terbummod.mn, modlog.mn сайтуудыг ажиллуулж байна.
Монгол улсын ногоон хөгжлийн зорилт, тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд энэхүү хөдөлгөөн чухал үүрэгтэй. Тиймдээ ч бүс нутгуудын хэмжээнд хамтын ажиллагааг эхлүүлж байгаа. Сангийн үйл ажиллагааны тухайд энэ сарын дунд хүртэл санал хүлээж авч нийт 1.8 тэрбум төгрөгөөр төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Хасбанк, Худалдаа хөгжлийн банк магадлан итгэмжлэгдэж ногоон хөгжлийг дэмжих зээлийг олгож эхэлсэн. Ингэснээр нүүрстөрөгчийн зах зээлд Монгол Улсын иргэд, аж ахуй нэгж нэгдэх бүрэн боломжтой болж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.80
10 jil d 100.o say mod tarih ni ee....ter bum modiig xeden jild suulgah be......tarij urguulasan dun 3..5 jiliin daraa garna...gazar bulsan too bol 10.2 say sh bh....
Хариулах213.87.145.47
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах192.82.88.99
Gazriin yamar hesegt mod tarih gej bgaag uzuulsen site medee haana ch alga. Jishee ni govin bused nars urgahgui shig yag yamar hors tsag uurt tarih gej bgaagaas shaltgaalj modnii torol zuil oor oor baina. Uund zoriulsan gariin avlaga guide heregtei baina! Setgel baivch medleggui bgaa shuu!
Хариулах192.82.88.99
Mod tarihad irged mash medleggui bdag. Said negent iim ajil ehluulj bgaagiih mergejliin zovolgoog unegui ogdog tohiroh gazar ni tohiroh bodiig tarihad anhaardag bagtai bolooroi ene tal deer bodoltson baigaasai. Mod tarij baina geed uhuuleed bval yamarch utgagui hairan modnii ur ami bas tsag hugatsaa! Tohiroh gazraa zov suulgasan mod uhedguin bainalee!
Хариулах202.126.89.15
Ёстой зөв.Сайдаа! Мод тарих , арчлах ялангуяа хөрсний бүтэцэд хэохэн тохируулж тарих талаар мэргэжлийн хүнээр зөвлөгөө, ,мэдээлэл цаг тухайд нь өгмөөр бна.. Өвлийн улирал боллоо, тарьсан модоо яаж хүйтнээс аврах талаар сошиалд бичсэнээс өөр авах зүйл алга сайдаа! Мэдээ, мэдээллийн хэрэгслээр олон нийт зөвлөмж авмаар бна.Амжилт хүсье!