Ш.Адьшаа: “Монголын зэс корпораци” Ховдод цацраг идэвхт бодис агуулсан хүдрийн олборолт явуулж байна

2022/11/04

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймгийн газрын ховор элемент бүхий Халзанбүрэгтэйн уулыг 6 өдрийн дотор сүйтгэсэн талаар мэдээлэл хийлээ.

 УИХ-ын гишүүн Ш.Адьшаа " Миний бие Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж 2022.06.03-ны өдөр өргөн барьсан. Уг хуулийн төсөлд, улс төрд нөлөө бүхий иргэн өөрөө болон өөрийн хамаарал бүхий компаниараа төрөөс баталгаа гаргасан аливаа төсөл хөтөлбөр, зээл авахыг хориглохоор тусгасан.

Өнөөдрийн байдлаар төрийн 4206 байгууллагад нийт 208 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс ердөө 117 байгууллагын 40 мянган ажилтан Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнадаг. Хуулийн төсөлд зөвхөн улс төрд нөлөө бүхий эдгээр 40 мянган албан тушаалтныг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх заалт оруулсан. Гэвч эрх баригчид нийт 208 мянган төрийн албан хаагчдын зээлийг хаах гэж байгаа мэтээр сөрөг ойлголт нийгэмд тарааж эхэллээ. Тиймээс хуулийн төслөө өчигдөр /2022.11.03/-нд татан авч буйгаа мэдэгдлээ. Хуулийн төслөө татан авсан хэдий ч улс төрд нөлөө бүхий хүмүүс, жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлдаг байдлыг хуулиар зохицуулах ёстой гэсэн байр сууриндаа хэвээр байгаа гэдгээ илэрхийлж байна.

Халзан бүргэдэйн ордын асуудлаар асуулга тавив

Миний бие, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь газрын ховор элементийн Халзан бүрэгтэйн орд газрын талаар Засгийн газарт асуулга тавилаа. Тус орд нь цери, лантан, циркони зэрэг газрын ховор элементүүд бүхий 5 сая тонн хүдрийн агууламжтай гэсэн мэдээлэл байдаг. Гэсэн атлаа Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагаа ил тод бус. Хайгуул, судалгаа, хүдэр олборлолт, боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт болон цацраг идэвхт бус химийн хог хаягдал, түүнийг аюулгүй тээвэрлэх, хадгалах дүрэм, журам чанд мөрдөн ажиллахгүй байх магадлалтай талаар гомдол, саналаа Ховд аймгийн иргэд, тэр дундаа Буянт, Мянгад сумын малчид удаа дараа Улсын Их Хурлын гишүүн миний нэр дээр ирүүлсээр байна.

Тиймээс Үндсэн хуулийн 6.2-т заасан Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэсэн заалт болон иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор Засгийн газарт асуулга тавьсан. Учир нь тус орд газарт “Монголын зэс” корпораци буюу Эрдэнэтийн 49 хувийг худалдан авч байсан улстөрчдийн гар хөл болсон Ц.Пүрэвтүвшин гэгч лиценз эзэмшиж байгаа. Энэ хүн газар нутгийнхаа экологийн байдал, цацраг идэвхт бодис агуулсан хүдрийн олборолтын улмаас үүсэж болзошгүй эрсдлийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн орон нутгийн иргэд болон шударга ёсны төлөө дуугарсан сэтгүүлчдийг хууль хүчний байгууллагад захиалга өгч хүч түрэн шийдүүлэх түрэмгий үйлдэл гаргасаар байна. Нутгийн иргэдийг мөрдөн шалгуулж байгаа тухай, орон нутгийн цагдаа хууль хяналтын байгууллага иргэдийг байцаах, торгох шийтгэх, иргэдийн хууль ёсны эрхийг хязгаарлах үйлдэл гаргаж иргэдийн эрх, эрх чөлөөг боомилсон аливаа асуудлыг тэнд оршин сууж байгаа иргэдийн төлөөлөл, УИХ-ын гишүүний хувьд хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ энэ дашрамд мэдэгдэж байна.

 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.114
    2023/03/06

    энэ адшаа гишүүн сонгуулийнхаа бэлтгэл хийгээд эхэлсэнүү.газарын ховор шороонд бид бүгдийн гэртээ оруулаад түлдэг нүүрсэнд агуулагдах хэмжээний цацраг ховор элмeнтэд ялгаагүй байдаг нээх хор хөнөөлийн хэмжээнд байхгүй.аюултай хог хаягдал гэчжээ.ийм мэдлэггүй байж их хуралд юугаа хийж суудагын

    Хариулах
  • 45.117.35.5
    2022/11/07

    Medegdel hiiheesee umne Tsatsragiin hyanalt hiilgej dugnelt garguulah baij dee gishuun minee

    Хариулах
  • 202.126.89.15
    2022/11/06

    Адьшаа нутгийнхаа төлөө дуугарахгүй юм бол хэн дуугарах вэ? Бүтээсэн зүйлийг нь нүдээрээ үзвэл бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Намайг буруутгахын хэрэггүй...ЗУНЫ дэлгэр цагт ХОВД ОРООД ҮЗЭЭРЭЙ...

    Хариулах
  • 213.87.145.47
    2022/11/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.85.129
    2022/11/05

    Өнөөх усан цахилгаан станц бариулахгүй наана цаана гээд байсан хүмүүс үү.

    Хариулах
  • 202.126.89.48
    2022/11/04

    ЭНЭ АДШАА ГИШҮҮН ДАРААГИЙН СОНГУУЛЬДАА НЭР ХҮНД АВАХ САНААТАЙ ШААЛ ХУДЛАА ПОПОРЧ БАЙХИЙМ ДАА УИХ ЫН ГИШҮҮНЭЭС ЗӨВШӨӨРӨЛ АВЧ УУЛ УУРХАЙГАА АШИГЛАХ ЮМ БОЛЖ БАЙНА УУ ДАВАРСАН ХАР НОВШ ВЭ НУТГИЙН ИРГЭДИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭЭД ХИЙ ХООСОН УЛСТӨР ХИЙХЭЭ ЗОГСООМООР ЮМ УУЛ УУРХАЙ ЧИНЬ ЭХЛЭЭД УХАЖ МАЛТАЖ АВЧИХААД ДАРАА НЬ НӨХӨН СЭРГЭЭГЭЭД ӨГӨХӨД Л БОЛОХ ЮМ БИШҮҮ ИНГЭЖ БАЙЖ ЯАЖ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА НОВШИЙН УЛСТӨРЧ ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГАРНА ГЭЭД ИХ ГОРЬДЧИХСОН ЯВАА БОЛ БАЙ Ч ҮГҮЙ БАНДАН Ч ҮГҮЙ ГЭЭЧ БОЛОХ БАЙХ ШҮҮ

    Хариулах
  • 192.82.76.192
    2022/11/04

    Пүрэвдорж гишүүн ард нь байгаа юм байна.Пүрэвдорж Элбэгдоржийн хамаатан хүн.Пүрэвтүвшин Элбэгдоржийн хүргэн.Цаагуураа эд нар Хүрэлсүх Оюунэрдэнэ нартай холбоотой.Энэ ордод шунаад аймгийн засаг даргыг солиод өөрийн гар хөл болсон толгойгүй авгаиг тавьж аваад яарч сандран ухаж эхэлжээ.Эцсийг нь хүртэл тэмцэнэ.

    Хариулах
    • 202.55.188.86
      2022/11/06

      Яг үнэнийг хэлчих шиг боллоо.