МАН: Шинэ генсекийн асуудлыг бага хурлаар хэлэлцэнэ

2022/11/08

МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байгаа. УЗ-ийн хуралдаанаар Боомт хариуцсан сайдыг томилно гэх мэдээлэл байгаа юм. 

МАН-ын Бага хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар товложээ. Шинэ генсекийн асуудлыг Бага хурлаар хэлэлцэнэ гэлээ.

УЗ-ийн хурлаар гурван асуудлыг хэлэлцжээ.

1.МАН-ын бага хурлыг 2022 оны 12 сарын 6-нд хуралдуулна.

2. Соц интерн гэх зүүний үзэлтэй намуудыг нэгтгэсэн том байгууллагад МАН удирдах албан тушаалтанд Ц.Мөнх-Оргил гишүүнийг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.

3. Индонезод болох Соц интерны хуралд МАН-аас оролцох төлөөлөгчдийн тоог өгсөн гэх асуудлуудыг хэлэлцлээ. 

Бага хурлаар МАН-ын даргын өнгөрсөн нэг жилийн хугацааны илтгэл, МАН-ын ЕНБД-ын нэг жилийн хугацаанд намын үйл ажиллагаа хийсэн тайлан илтгэл, хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын даргын 2023 онд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэлийг асуудлууд гэх мэт асуудлуудыг хэлэлцэхээр бага хурлын товыг тогтжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.163.223
    2022/11/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 89.0.154.21
    2022/11/08

    Umhiirsen tarhitai buzar uls oronoo baylagiig zarj bayjsan hulgaich nar hural hiij yah gej bgaan daraagiin eeljiin hulgaich naraa songoh nuu

    Хариулах
  • 103.140.11.106
    2022/11/08

    Үхсэн ясныхан дарга сонгох хурал вэ цалнгаа нэмээч хүүрнүүдээ бүх зээлнд чнь эрсдл гархгээд бна

    Хариулах