Засгийн газарт хийе гэвэл олон ажил бий. Гэтэл “Эрдэнэс таван толгой”-д /ЭТТ/ онц байдал тогтоож, бүрэн эрхэт төлөөлөгч томилж сүрийг үзүүлэх ямар шаардлага байсныг ойлгох ухаан огтхон ч олдсонгүй.
Яагаад гэж үү. Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат нь өөрөө “нүүрсний хулгайг ил болгож байна” гээд ЭТТ-д аль хэдийн хийж, хэрэгжүүлж байсан ажлыг л олон нийтэд мэдээлээд сууж байна. Уг нь Засгийн газраас нүүрсний хулгайтай тэмцье гэж байсан санагдах юм. Гэтэл нүүрсний хулгайтай тэмцэх нэрээр голдиролдоо орчихсон явсан ажлыг нь олон нийтэд зарлаад сууж байгааг харвал Засгийн газар “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болох нь л гэж ойлгогдохоор байна. Товчхондоо тэр нүүрсний хулгайтай тэмцэж чадахгүй гэж харагдаад байна.
Үнэнийг хэлэхэд ЭТТ компанийн сайт дээр хэдэн цэс нэмж байршуулан нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн компаниудын нэрийг жагсааснаар “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-тай тэмцэнэ гэж үгүй ээ.
Харин ч хулгайг нь илчлэх гээд байгаа бол тэр компаниуд хэдэн төгрөгөөр тээвэрлэлт хийж, нүүрсний өртгөөс ашиг хүртэж байгааг л онцлон чухалчилж, шалгах учиртай биш гэж үү. Уг нь шалгаж байгаа ч шүүх, прокурорын шатанд очоод гацчихсан яваа.
Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй, ил тод болох ёстой. Энэ дагуу уурхайгаас ачигдаж буй нүүрсний хэмжээ, худалдан авч буй компаниуд болон тээвэрлэлт, олборлолтын талаарх мэдээллүүд ил тод болно. Өмнө нь ямар компани хэчнээн тонн нүүрс тээвэрлэж байгаа талаарх мэдээлэл хаалттай байсан. Өнөөдрийн байдлаар 30,497 тонн нүүрсийг 265 тээврийн хэрэгслээр 13 худалдан авагч ачиж байна. Энэ мэт мэдээллийг тогтмол мэдээлж байхаар боллоо. Эдгээр мэдээллийг ett.mn гэсэн сайтаар орж үзэх боломжтой. Бүх хүнд мэдээлэл нээлттэй байгаа гэсэн юм.
Гэтэл өмнө нь тус компанийн гүйцэтгэх захирал байсан Б.Ганхуяг бүр өнгөрөгч хавар “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг бид араас нь дагаж биш, дэргэдээс нь дөтөлж, хамтдаа төлөвлөж, үр дүнд хүрч, ашиг олох ёстой.” гэж яриад, хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан юм шүү.
Үнэхээр хулгайтай тэмцэх гэж байгаа бол хуучин байсан ажлыг нь шинэ мэт ярих биш, шалгах шаардлагатай нүүрс тээврийн компаниуд, тэдгээрийн эздийг илчил. Нүүрс чинь алт шиг халааслаад хулгайлаад явчихдаг “авсаархан” баялаг биш шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.163.223
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах66.181.160.18
heden shuudai nuursiig gyls ilruulj arga hemjee avdag , harin heden zuun myngan toonoor n hulgailj buur hil davuuldag hulgaichid bol yapon maygaar mehiin yoslood ungurdug huulitai uls boljee !
Хариулах