Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо 11 дүгээр сарын 7-нд эхэлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
Тэрбээр, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй аргыг мод тарьж ургуулах хэмээн үзэж, 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж байгаа билээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар Бага хуралд оролцсоны мөрөөр 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.163.223
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах