COP27: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ

2022/11/08

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын дээд түвшний чуулган Египет улсын Шарм-Эль-Шейх хотноо болж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс 10 ЭШЛЭЛ-ийг ОНЦЛОН хүргэж байна. Тэрбээр хэлсэн үгнийхээ эхэнд  "Дэлхий нийтийг хамарсан хүнс, эрчим хүчний хомсдол, үнийн өсөлт, геополитикийн хурцадмал байдал зэрэг хүндрэл бэрхшээлтэй асуудал олон байгаа хэдий ч дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтоо ханган хэрэгжүүлэх, түүн дотроо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хүчин чармайлтаа хэрхэвч сулруулж болохгүй бөгөөд харин ч улам идэвхтэй ажиллах явдал чухал байна" гэдгийг онцолж байлаа. 

1. ХӨРС, ХҮНС, ХҮН гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна.

2.Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл хэрэг бол ХӨРСӨӨ ХАМГААЛАХ, ХҮНСЭЭ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ ХАМГААЛАХ ХҮН ТӨРӨЛХТНИЙ СУУРЬ АСУУДАЛ МӨН. 

3.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол орны ойн сан нэмэгдэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээс гадна хөрс хамгаалал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал сайжрах, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхэд эергээр нөлөөлнө.

4. Монгол Улс Европын холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах АЗИ ТИВИЙН АНХНЫ УЛС болж байгааг дуулгахад таатай байна.

5. Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 18.2 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 30 хувьд хүргэхээр зорьж байна.

6. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор Монгол Улс “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх” зорилт тавин ажиллаж байна.

7. Монгол Улс НҮБ-ын ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 147 ДУГААР БАГА ХУРЛЫГ 2026 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛНА.

8. Монгол Улс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, донор болон хөгжлийн түншүүд Та бүхэнтэй бүх талаар нээлттэй, харилцан ашигтай, үр дүнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа энэхүү хүндэт индрээс дахин илэрхийлж байна.

9. Та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавьсан зорилтоо цаг хугацаанд нь амжилттай ханган хэрэгжүүлж, цаашлаад тогтвортой хөгжлийг цогцлооход онцгой чухал үүрэгтэй юм.

10. ЭХ ДЭХИЙ БИДНИЙ ГЭР ОРОН, ЭХ БАЙГАЛЬ БИДНИЙ ОРШИХУЙН ҮНДЭС гэдгийг үргэлж санаж ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэцгээе!



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.104
    2022/11/11

    Ex orondoo ard tumniixee tuluu xiine gesen ireeduitei zuv alxmuudiig devshuulj xeregjuulex l xeregtei shu de bidnii xoich ireeduin tuluu bi demjine

    Хариулах
  • 192.82.86.112
    2022/11/09

    Элбэгдорж Ер. байхдаа яг ингэж бүлтэрдэг байж билээ. Харин Монгол улсаа яг эсрэгээр нь явуулсныг бид бүгд мэднэ. Эби шиг л бүү байгаасай

    Хариулах
  • 66.181.178.59
    2022/11/09

    Yoo eniigee ishlel gd bgamuu psda araichde

    Хариулах
  • 66.181.160.16
    2022/11/09

    сайхан хэлсэн байна. Яг энэ хэлсэн үгээ эх орондоо хэзээ хэрэгжүүлэх юм бэ. Цэвэр хөрс гэгч үнэхээр алга өолоод байна. Эсвэл хурал дээр рекламлаж байгаа юм болов уу.Утаа бага болсонч хорт хий маш ир болсон байна шүү дээ.

    Хариулах
  • 213.87.163.223
    2022/11/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах