Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Одбаяр нарын 5 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар хийлээ.
Тэрбээр, "Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд Ерөнхий сайд шүүхэд нөлөөлөн, ял өглөө гэж зарим хүн буруу ойлгож байна. Болсон үйл явдлыг дахин хэлье. Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-ийг авто машинаар дайрч буй бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан юм. Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд иргэн С-ийг мөргөөд, тусламж үзүүлэлгүй, хэргийн газраа явсан гэх тайлбартай байсан. Энэ мэдэгдлийг ДЭМОС гэх хаягнаас цацсан. Энэ үйлдлийн урхаг их тул шалгасан. Энэ бол Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан үйлдэл.
Дараа нь иргэн Д.Монголхүүг таслан сэргийлэх үйл ажиллагааг дээрх 5 иргэн эсэргүүцэн, хууль сахиулагчдыг эсэргүүцсэн, биед нь халдсан юм. Энэ хоёр үйлдлийг хамтад нь хэлэлцээд шүүхээс зорчих эрхийг нь хязгаарласан ял оноожээ. Түүнээс үзэл бодлоо илэрхийлсний улмаас энэ ялыг өгөөгүй гэдгийг би залруулах хүсэлтэй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.137.19
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах