Өнгөрсөн сард "ЭТТ" ХК-д Засгийн газрын онцгой бүрэх эрхт төлөөлөгч(БЭТ) томилж, дараа нь гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлсөн.
Тодруулбал Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд төд удалгүй гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тэгвэл тус томилгоонд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын ашиг сонирхол давамгайлсан байж болзошгүй талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе.
Эрдэнэс Тавантолгой ХК-д Ч.Хүрэлбаатарын ангийн найзууд нь ажилладаг бөгөөд түүний найз Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Барилга, дэд бүтцийн хэлтсийн дарга Ц.Төгсжаргал нь ЭТТ ХК-д компанийн уурхайд баригдаж буй барилгын зургийг дур мэдэн өөрчилснөөс 500 сая төгрөгийн хохирол учруулсан баримтаар нотлогдож байсан ч өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээдэггүйн цаана Ч.Хүрэлбаатар байсан байж болзошгүй юм.
Мөн Худалдан авалтын ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтэн Б.Дима нь тендер шалгаруулалтад оролцсон компаниудтай хувийн ашиг сонирхлын зөрчилтэй, мөрийтэй тоглож байсан хэрэгт холбогдож байсан ч найз Ч.Хүрэлбаатар нь албан тушаал ахиулж томилохыг удаа дараа шаардаж байжээ.
Тэгвэл өнөөдрийг хүртэл Ч.Хүрэлбаатарын найз Ц.Төгсжаргал, Б.Дима нар нь тус компанийн нууц мэдээлэл болон компанийн мэдээллийг байнга дамжуулдаг, худал мэдээлэлд үндэслэн тус компанийг харлуулах ажил зохион байгуулалттай хийдэг байсан юм биш биз гэсэн хардлага төрж байна.
Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоо хамааралтай, "Ч.Хүрэлбаатарын багийн гишүүд" гэхэд хилсдэхгүй хэд хэдэн хүн Эрдэнэс Тавантолгой ХК-д даргаар томилогдсон байна.Тодруулбал Тавантолгой ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Ш.Цогзолмаа нь өмнө Сангийн яамны дэргэдэх Татварын маргаан таслах комиссын нарийн бичиг, татварын байцаагч, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн татварын маргаанд оролцож байсан юм.
Сануулахад, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн татварын маргаан шүүх дээр явж байгаа. Тус асуудалд Сангийн яамны дэргэдэх "Татварын маргаан таслах комисс" ажиллаж байгаа бөгөөд тус комиссын гишүүдийг Эрдэнэс Тавантолгой ХК-д дарга, албан тушаалтнаар томилж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх хардлага төрүүлж буй юм. Мөн тус компанийн Санхүүгийн удирдлагын газрын даргаар томилогдсон Гантулга ч бас "Татварын маргаан таслах комиссын гишүүн байсан. Ингээд харвал татварын маргаанд оролцож байсан эрхмүүд нь өөрсдөө Эрдэнэс Тавантолгой ХК-д алба хашиж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж болохоор байгаа юм.
Түүнээс гадна Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдсон Б.Батзул гэх хүн ч Ч.Хүрэлбаатар сайдын хүн бөгөөд мөн л Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендерийг шалгаж байсан нэгэн юм.
Мөн БЭТ Ж.Ганбатыг “баруун гар” гэгдэх Мөнхжаргал нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар томилогдсон гээд хөвөрдвөл урт жагсаалт гарахаар байна. Үүнийг л ашиг сонирхлын зөрчил гэхгүй юм бол юуг ашиг сонирхлын зөрчил гэх юм бэ...
БЭТ томилох, хэн нэг сайд оролцох, түүнтэй холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй байж болохуйц хүмүүс нь албан тушаалд томилогдож буйгаас харвал энэ асуудал анхнаасаа эдийн засгийг эрчимжүүлэх биш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлага, зохион байгуулалтыг л булаан авах зорилготой байсан гэж хардаж болохоор байна.
Өнөөдөр компанийн ажилчид нь айдас түгшүүртэй байгаа гэх бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл дээр лайк, шейр хийсэн хүнийг дарамтлан, “хэний хүн вэ хэзээ орсон бэ, ажлаа өг” гэж ажилчдыг нь дарамт шахалтад байлгаж, залхаан цээрлүүлж байгаа мэт байгаа талаарх мэдээлэл эх сурвалжуудаас ирлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.24.201
МАН ын Ч. Хүрэлбаатар гэж том ерөнхий сайдтай болжээ. ТЭР гаднаас дур мэдэн авч тойрогтоо зарцуулсан 400 гаруй сая долларыг намынхан нь хамтрагч нар мэдэж л байгаа.
Хариулах213.87.146.222
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах66.181.178.247
Хотгор шанага ЭТТ хаан болжээ
Хариулах103.57.94.131
хотгор шанага хогийн гар
Хариулах