УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тойргийн өрхийн эмнэлгүүдэд автомашин гардууллаа

Өчигдөр 09 цаг 16 минут

УИХ-ын 22-р тойрог буюу Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг өнөөдөр Баянзүрх дүүргийн зарим хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хэрэгцээтэй байгаа автомашиныг гардуулж өглөө. УИХ-ын 22 дугаар тойрог нь нийтдээ 11 ӨЭМТ-тэй бөгөөд эхний ээлжинд 4, 5, 8, 16 дугаар хороодын өрхийн эмнэлэгт машинуудаа  гардаж авлаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ: "Иргэд болон эрүүл мэндийн төвүүдээс хамгийн ихээр ирдэг байсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, чанарыг сайжруулах, иргэдэд хүндрэлгүй үйлчилгээ үзүүлэхэд өрхийн эмнэлгүүдэд автомашины хэрэгцээ шаардлага байгаа тухай хүсэлтүүд ихээр ирдэг байсан. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, чанар хүртээмжийг сайжруулан иргэдэд хүндрэлгүй үйлчлэхэд нэг алхам болж байгаад баяртай байна.

Цар тахлын үед хамгийн их ачаалалтай ажилласан өрхийн эмнэлгийн эмч ажилчид хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд үргэлж тэргүүн эгнээнд зогсдог та бүхнийхээ ажиллах нөхцөлөөр бүрэн хангахын төлөө үргэлж анхаарч ажиллаж болно. Удахгүй 6, 13, 14, 15, 18, 25, 26-р хороодын өрхийн эмнэлгүүдэд мөн автомашинууд гардуулж өгнө" гэдгээ илэрхийллээ.




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.69
    2022/11/22

    саран чимэг өгөөд бна уу монгол төрөөс өгөөд бгаа юм уу тодорхой бич

    Хариулах
  • 202.126.89.70
    2022/11/21

    Та 26-р хорооны 70 дээш насны ахмадуудаа эрт илрүүлэгт хамруулахад туслаач.

    Хариулах
  • 213.87.154.106
    17 цагийн өмнө

    Халуун охид таныг хүлээж байна - - - - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.88.234
    Өчигдөр

    Zawaan al awgai

    Хариулах
  • 66.181.161.56
    Өчигдөр

    2hon sayiin tsalintai baij yaj ingej mashin beleglej chadaj bna aa duu n gazriin naimaachin hulgaich ene avgai nuursnii baina uu 1 ymnii hulgaich hiij l bga baihdaa

    Хариулах
  • 59.153.115.178
    Өчигдөр

    Өөрөө хувиасаа өгч байгаа юм уу.Тийм биш бол худлаа энгэж байх ичих булчирхайгүй тэнэг үү

    Хариулах