П.Сайнзориг: Ачилтынхан автомашины эзэн нь гарч ирвэл өгөх ёстой


ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг машин ачилтын журмыг сайжруулах, уян хатан болгох тухай дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Өнгөрсөн хугацаанд иргэдийг бухимдуулж буй зүйл бол машин ачилтын журам. Баталсан хууль журам хэрэгжихгүй, иргэдийн эд хөрөнгөд дураараа хандаж байгаа юм биш биз дээ гэдэг зүйлүүд байна. Цаанаа бол хууль сахиулагчийн шийдвэрийн дагуу ачилтууд явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, камераар харж байгаад энэ машин зөрчил гаргаж байна. Энэ машиныг ачъя гэдэг шийдвэрүүд гарч байгаа. Хууль сахиулагчийн шийдвэргүйгээр ачаад байгаа юм шиг зарим хуульчид тайлбарлаад байна. 

Автомашины эзэн нь гарч ирвэл өгөх ёстой. Энэ дээр тодорхой хэмжээний уян хатан шийдвэрүүдийг хийх ёстой. Хот төлөвлөлтөөс эхлээд зогсоолын асуудал хүндрэлтэй байна. Энийгээ дагаад иргэдийг тухайн байгууллагаар үйлчлүүлэх хугацаанд зайлшгүй машинаа байлгах шаардлага байна. Энэ асуудлууд дээр уян хатан хандах, эргээд журмын хэрэгжилтийн үр дүнг үнэлэх ажлын хэсэг гаргаж байгаа. 

Машины эзэн гараад ирсэн тохиолдолд яах вэ, яг иргэдийн машиныг ачих тохиолдолд хаанаас ямар байдлаар мэдээллийг хүргэх вэ. Тэр цагаан хоолойгоор ярьсан төдий, утас руу нь залгасан залгаагүй гэдэг биш яг баталгаатайгаар бүхий л хэрэгслээр бүх бололцоотой байдлуудаар машин ачилтын асуудлуудыг цэгцэлнэ." гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.16
    2022/11/29

    Манай ажлын хажууханд диализын төв байдгийн машиндаа аав ээж хань ижлээ түрдэг тэргэн дээр суулгаад эсвэл түшээд эмнэлэгт оруулаад 4-5 цагийн дараа гаргаж аваад явдаг гэтэл тэднийг отож байгаад ачаад явдаг болиулах гээд хэлэхээр тоохгүй эздийг нь дуудах гэсээр байтал ачаад алга болно үнэхээр хүнд. Монполимет мобикомын замын урдуурх машинууд бол уг нь зам түгждэггүй ч бас ачаад алга болдог маго аптекаас эм авах гээд түр ордог гараад ирэхэд нь байхгүй мөн ч олон удаа тааралдсан даа заримыг нь утасдаад хурдлаарай ачих гээд байна гээд тусалж л байлаа. Эмнэлэг аптек мэт газрын гаднаас ачихгүй баймаар байгаан.

    Хариулах
  • 213.87.163.17
    2022/11/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах