Хөл бөмбөгийн ДАШТ-ий бүтээн байгуулалтад ажилласан 400-500 цагаач амиа алджээ

2022/11/30

Хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний бүтээн байгуулалтад ажилласан цагаач ажилчдаас 400-500 орчим нь амиа алдсаныг мэдээлжээ.

“ДАШТ-ий бүтээн байгуулалтад ажилласан цагаач ажилчдаас амиа алдсан хүмүүсийн тоог бодитой, чин үнэнээр  хэлж чадах уу?” гэхэд Тавади “Ойролцоогоор 400-500 хүн амиа алдсан. Нарийн тоог би мэдэхгүй байна. Үүнийг тодруулахаар ажиллаж байгаа” гэж хариулжээ.

Катар улс анх удаа ДАШТ зохион байгуулахын тулд $200 гаруй тэрбумыг стадион, метроны шугам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулсан гэдэг. Ингэхдээ олон мянган цагаач ажилчдыг ажиллуулжээ. 

ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг ФИФА 2010 онд Катар улсад олгосноос хойш бүтээн байгуулалттай холбоотой маш олон хүний эрхийн асуудал сөхөгдөж эхэлсэн байдаг.

Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.159.212
    2022/12/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.76.172
    2022/11/30

    400-5000 цагаач гэдэг арай л худдаа байх. 400-500 байж болох л юм.

    Хариулах