С.Одонтуяа: МАН ирцээ бүрдүүлж, НҮҮРСНИЙ ХУЛГАЙН асуудлаа ярь, ажлаа хий

2022/12/01

УИХ-ын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайдад хандаж, олонхын бүлэг ирцээ бүрдүүлэх тал дээр анхаарахыг шаардлаа. 

Ирцээ бүрдүүлж чадахгүй байгаагаас шалтгаалан УИХ-ын байнгын хороод хуралдахгүй байгаа талаар хэлэв. 

С.Одонтуяа "Ялангуяа гол хууль болох Газрын тухай хуулийг хэлэлцэж байхад энэ танхимд 10 хүрэхгүй гишүүн байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ чуулганд нь суулгадаг болгомоор байна. Ажлаа хиймээр байна. Иргэд даарч, өлсөж байна. Бидэнд хийх ажил их байгаа. Нүүрсний хулгайн асуудлаа ярихгүй юм уу. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар бараг тоо нь буруу юм ярьж байсан. Ингээд өнгөрөөхгүй шүү. Нүүрсний хулгайн асуудлыг ард түмэн бүгдээрээ сонсож байгаа. Эцэст нь хүртэл явна. Дизель түлшгүй байгаагаас бүх уул уурхай зогсож байна. Татвар төлөгчид хаалгаа барьж байгаа. Гэтэл энд инээдэм болгоод суугаад баймааргүй юм" гэв. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.28
    2022/12/04

    hulgai ilrehguiee ,ter humuus chini hajuu uruund chini zeregtseed aahilj bgaa shuu! hugatsaa 24 ond duushad bugd gadaad irgen bolood yvnaa!

    Хариулах
  • 66.181.188.79
    2022/12/04

    Баянгол дүүрэгт энэ ам шигээ ажилласан болоосой Төвдөө тохижилд хийгдээгүй хороод нь энэ авгай Эрдэнийн гар хөлүүдээр дүүрчихсэн Худалч хуурам ч хүүхэн

    Хариулах
  • 213.87.144.41
    2022/12/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах