Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний хулгайчид өөрсдөө жагсаалыг улс төржүүлэх гэж оролдсон

Х.Есү
2022/12/06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна. 

Тэрбээр, 

"14 иргэний нийгмийн байгууллага болон 20 орчим өөр байгууллагаас Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Шаардлагын нэг хэсэг нь шударга ёстой холбоотой байна. Хариуцлага алдсан бол хариуцлага тооцохын тулд би өмнөх Засгийн газарт ЗГХЭГ-ын дарга байхдаа амаргүй тэмцлийг эхлүүлсэн. 

Жагсагчид нүүрсний хулгайн асуудлаар нэлээд шаардлага тавьж байна. Олон нийт маань өнөөдрийнх шиг засгийн газартай хамт шүгэл үлээсэн сэдэв дээр анхаараад явж байгаарай. 

Үзэл бодлоо илэрхийлсэн залуучууддаа баярлалаа. Хугацааны хувьд энэ асуудал илүү нааштай шийдэгдэх байх гэж итгэл төрсөн. 

Өчигдрийн жагсаалд үдээс хойш мэдээлэл аваад харж байхад, нүүрсний хулгайчид өөрсдөө жагсаалыг улс төржүүлэх гэж оролдсон. Тэр хүмүүст хэлэхэд би энэ тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Жагсаал зохион байгуулсан Нүүрсний хулгайчдад хандаад хатуугаас хатуу хэлье.

Хоёр удаа амаргүй жагсаал боллоо. Мэдээж ард иргэдээ ойлгож байна. Нийгэмд бухимдал байх нь ойлгомжтой. Өчигдрийн жагсаалын дараа бодогдсон нэг зүйл бол энэ зүйлийг агуулгын хувьд шийдэхгүй бол, гал унтрааж аргацааж явж байгаад, Монголын парламентын засаглал унаж, нэр хүндгүй болж, засаглалын хэлбэр солигдох хэмжээнд хүрэх вий гэж би санаа зовсон.

Энэ асуудал дээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, эрх барьж буй намын даргын хувьд  өргөн цар хүрээгээр харж, үндэсний хэмжээний зөвшилцөлд оролцох нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ нөхцөл байдлуудыг илүү нээлттэй улс төрийн намын удирдлагуудтай, иргэний нийгмийн байгууллагуудтай, жагсагчдын төлөөллүүдтэй энэ асуудлыг агуулгаар нь ярих ийм улс төрийн эрхийг би авсан гэж ойлгож болно. 

Ер нь мөсөн уулын гуравны нэг л харагддаг гэж ярьдаг. Болж байгаа ихэнх асуудлууд газрын гүнд харагдахгүй байж байдаг. Бид зөвхөн цухуйж байгаа хэсэг дээр нь дүгнэлт хийвэл алддаг" гэв.





Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.94
    2022/12/07

    Нүүрсний хамгийн том хулгайч нь гадныханд хаалттай гэрээгээр нүүрсээ гаргаж хулгайн гарц нээж байсан ЗГ- ууд түүгээр баяжигсад нь Албан тушаалд очоод баяжсан та нѳхѳд?

    Хариулах
  • 66.181.161.99
    2022/12/07

    Сү.Батболд Нямдорж Хүрэлбаатар Чойжилсүрэн Бямбацогт Цэрэнпунцаг Ундрам Мөнхбат Анандбазар Сумъяабазар гээд 18 нүүрсний хулгайч ил байна эд нарыг их хурлаас хөөгөөд хийгээд хөрөнгийг нь хураагаад эхэл цаг өнгөрөөж болохгүй ард түмэн харж байна .ажнай адъяасүрэн 2 байна

    Хариулах
  • 66.181.161.99
    2022/12/07

    Худлаа шаахаас өөр юм байхгүй ээ 2020оноос хойш харлаа хүүк энэ 2 харин Баттулгын хорьсон хэдэн том хулгайчийг бүгдийг шоронгоос гаргаж явуулсан с.баяр баярцогт энхсайхан ж.эрдэнэбат номтойбаяр гх мэтийг. Одоо засгийн газрын сайд нар нь ждүчин хб нүүрсний том ланжгар хулгайчууд байгаа хүрэлбаатар чойжилсүрэн бямбацогт амарбаясгалан нямдорж учрал гэх мэт .их хурлын гишүүд нь бүгд хулгайчууд 6.2 гэж эх орноосоо уравсан бузар заалт үх.д оруулсан энэ нам үнэнч шудрага хүн дээш ажиллах боломжгүй бузартсан нам

    Хариулах
  • 213.87.160.246
    2022/12/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.161.78
    2022/12/06

    Erh medal bga bol ter hulgaichtai temtsene gehees I'll bolgoch,engiin humus erh bn u zz

    Хариулах
  • 59.153.112.117
    2022/12/06

    Жагсаалын гол шаардлага 1. Цаазын ялыг сэргээх 2. Хөнгөвчилсөн ял оногдуулдагийг болиулар 3. Нүүрсниы хулгайчидыг цаазаар авах 4. Авилшачидыг илрүүлж хөрөнгийг нь хурааж хатуу ял оноож үр удмаар нь төрд ажилуулахгүй нутаг заан суулгах Гэсэн шаардлага тавих байсан юм. Оюутаны холбоо гэдэг байгуулага байна уу үгүй юу эсхүл Хүрэлсүх Оюунэрдэнэ 2 ын карманы байгуулага болсон уу ичмээр юм.0

    Хариулах
  • 192.82.85.129
    2022/12/06

    Тэр танхайрсан, зориуд бужигнуулсан хүмүүсийг шийтгэх хэрэгтэй.

    Хариулах
  • 73.157.10.208
    2022/12/06

    Ene neg goliison hudalch nowshiig ogtsruulj dald oruulah honshoor mongolichuudad bainuu

    Хариулах
  • 202.9.40.145
    2022/12/06

    Шүшх прокурор хуулийнхан луйварчидтай хуйвалдчихсан энэ нийгэмд тэдэнтэй тэмцэх хэцүүлдээ. Их хуралд байгаа хэд нь луйвөрчидтай нийлж луйвардаад завхайраад,, архидаад хулгай хийгээд байгаа шүү дээ. Их хуралд ноён нуруутай цөөн гишүүд бий бий. Сонгогчид маань бизнесийнхэнийг их хуралд илгээсний хор ч гараад л байна..Залуу сайд маань энн мафийг дийлхийн төлөө явж л байна. Хамтрагч нар цөөтэй юмдаа. Улс төрийнхөнд залгамжлаад гарах нөөц боловсон хүчин тун тааруухан дам. Чадварлаг, шударга улсыг удирдахд явчих больвсон хүчин байхгүй шүү дээ

    Хариулах
  • 66.181.161.110
    2022/12/06

    Энэ нөхөр ах нараараа оролдож хэзээ ч чадахгүй

    Хариулах
  • 66.181.160.2
    2022/12/06

    Шударга бүхэн ялаасай. Амжилт хүсье.

    Хариулах
  • 192.82.75.178
    2022/12/06

    Энэ хүмүүст цэвэр нэр төртэй хүн байна уу. Иргэд олон нийт эдгээрийг гүтгэж гүжирдээд байна уу. Юманд хязгаар бахй ёстой. Одоо үүнийгээ засч өөрсдөөсөө эхлэн ажлаа өгөөд явцгаах нь бараг дээр ч юм шиг. Шудрага тэмцлийн галын Хүрэлсүх, Оюунэрдэнэ нар өөр дээрээ дуудсан. Тэд бохирдож гүйцсэн энэ улс төрийн нөхдөөс шудрагыг хайхад хань цөөдөж байгаа бизээ. Гэвч ард түмэн ухаантай Тэд хэнийг өмөөрч юуны төлөө тэмцэж буйгаа сайн мэднэ.

    Хариулах
  • 122.201.24.162
    2022/12/06

    Хулгайч ч үгүй Засгийн газар чүгүй хоосон үлдэх л юм байна дааа. Хулгайч нар минь идэж ууж болсон бол одоо өрөө төлөөд ялаа эдлэ

    Хариулах
    • 66.181.161.105
      2022/12/06

      Өмнө говь нэг уурхайтай байхад монгол улсдаа хувь нэмэр болж ирсэн одоо уул уурхай

    • 66.181.161.105
      2022/12/06

      Цогт цэцийн үе үеийн багийн даргаас эхлээд шат бүрт шалгах хэрэгтэй дээрээс эхлээд дор бүрдээ идэж бга ард иргэдийн өмнө нээлттэй байх тухай бүрдээ тайлан тавьж байх гээд шудрга баймаар бна