THUNDER: Намайг уучлаарай, цаашид урлагийнхан УЛС ТӨРӨӨС хол байж, нийгмийн төлөө байхыг уриалж байна

2022/12/07

Реппер Thunder ард иргэдээсээ уучлалт хүслээ. 

Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Нийт урлагийн салбарынхны өмнөөс уучлалт хүсч байна. Намайг ч бас уучлаарай.

Цаашид уран бүтээлчид, урлагийн салбарынхныг улс төрөөс хол байж нэг ч улс төртэй холбоотой зүйлд оролцолгүй, нийгмийн төлөө байхыг үүгээр уриалж байна.

Иргэд та бүхэн бас хүн гэдэг утгаар нь ойлгоорой.
Мэдэхгүй гэнэдэх үе гардаг юм байна.
Би зоригтой хэлнэ ээ.

Миний алдаа бол:

1.
Хүүктэй авхуулсан зураг!
Монгол улсынхаа 21 аймгаар аялан тоглолт хийх гэж байхад ерөнхийлөгч хүлээн авч амжилт хүсэх гэсэн юм гэж хэлүүлсэн байсан.
Бид нар ярилцаж байгаад очсон.
Яагаад гэвэл 21 аймгийн тоглолтыг аймаг бүрийн төв талбай дээр нь хийхэд наанадаж зөвшөөрөл цаанадаж цагдаа хамгаалалтынхнаар нэмэр болно гэж бодсон.
Тэгээд ороход цай өгөөд "Ийм зүйл хийж байгаад баярлалаа" гэж хэлээд гаргаж өгөх үедээ "зураг авхуулцгаая" гэсэн.
Үгүй гэж хэлж чадаагүй юм л даа. Зүгээр зураг гэж бодсон болохоор. Дараа нь ингэж бидний эсрэг ашиглана гэж тийм айхтар сэтгэж чадаагүй нь миний буруу.
Би энэ амьдралдаа дахиж хороон даргатай ч зураг авхуулахгүй

2.
13 сая төгрөг авсан гэнэ ээ.
Энийг бүр баримттай ярьж чадна.
"Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газар" гэж байдаг.
Тэр газар энэ тоглолтыг дэмжиж оролцоно гээд спонсорлож оруулсан мөнгө юм гэнэ ээ.
Замын зардал тайз засал гэрлийн түрээсэнд "нэмэрлэсэн" гэсэн үг.
Тэгээд тэр газар нь төрийн байгууллага учраас тайландаа ингэж оруулсан юм байна.
Аливаа газар реклам хийлгээд тэрэндээ мөнгө төлдөг.
Урлагийн хүн угаасаа юм сурталчлаад эргээд мөнгө олдог. Энэ бол ажил.
Хүмүүс ажлаа хийдэг шиг бид ч тэр газрыг хүмүүст сурталчилж өгч ажлаа хийсэн.
Улсаас гарсан бүх мөнгө Хүүктэй холбоотой юм бол улсын төсвөөс цалинждаг бүх хүн Хүүкээс мөнгө авсан болно гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр энэ ямарч хамаагүй.

Үнэндээ 13 сая төгрөг бол тоглолтын тайз засал гэрэлтүүлгийн зардал гээд 1 аймагт тоглолт хийх зардалд л хүрнэ.
30-40 хүн 1 сар хагасын хугацаанд 21 аймаг тойрох гэж зураг авахуулан барин байж 13 сая төгрөг авах уу?
Бид нар тийм мөнгө авах гэж бөгс долоохгүй ээ залуусаа.
Хэрвээ тэгээд 13 сая төгрөгний төлөө 21 аймаг тойрох байсан бол үнэгүй тоглож яах билээ?
Ердөө 1000 төгрөгөөр л тасалбар зарахад нийтдээ 200,000 орчим хүнд тоглолт хийсэн бид нар 200 сая төгрөг олно.
Ашиг харсан бол тасалбар зарах байсан.
Үнэн сэтгэлээрээ явсан тэр гоё ажлыг минь битгий ийм балиар юмтай хутгаарай.

Би татвар төлөгч, баримт шивдэг.
Миний ямар байгууллагын рекламд тоглож хэдэн төгрөг олсон нь татварт шивээтэй байгаа.
5000 төгрөг ч миний дансруу энэ мөнгөнөөс ороогүй.

Бид үнэхээр 21 аймгийг өөрсдөө сохор зоос авалгүй хүүхэд залуучуудад зорьж тоглолт хийсэн юм шүү.

3.
Намайг 2020 онд сонгуулийн дуу дуулсан гэнэ ээ.
Тэр дуу нь сонгуулийн дуу бишээ! Харин дүрсэн дээр нь Хүүкийг оруулсан нь үнэн.
Тэр дууг 2017 онд зохиосон дуу бөгөөд 2020 онд хөгжимийг нь шинэчлэн цацах үедээ дүрсэн дээр нь салбар салбарын амжилттай яваа хүмүүсийг оруулаад, Хүүкийн зураг оруулчих гэхээр нь оруулчихсан юм. Тухайн үед бүгд л магтаад мундаг хүн гэж ойлгосон байсан.
Одооных шигээ ийм муу нэртэй байгаагүй, бид нар ч ирээдүйд ийм болно гэж мэдээгүй.
Энэ бол миний алдаа.
Би ч буруу зөвийг ялгадаггүй мал байж.
Залуу хүн болохоор гэнэдчихлээ.
Намайг энэнд уучлаарай.
Би тэр дууг одоо шууд YOUTUBE сувгаасаа устга гэвэл устгана.
Олон хүн тэр дуунаас урам зориг авдаг болохоор асууж шийдье гэж бодлоо.
Бас би хэнийг ч дэмжээрэй гэж хэлж, уриалж яваагүй ээ.
Сонгуулиа идэвхтэй өгөөрэй л гэж хэлж байсан.
Би үнэхээр энэ салбараас хол байхыг хүсдэг.

Тэр үед ихэнх нь л мэдэлгүй Ардын намд санал өгсөн.
Тэглээ гээд тэр санал өгсөн хүмүүс одоо эргээд хэн нь ч жагсаж, юм ярьж болохгүй гэсэн үг биш биз дээ?
Сонголтыг бид бүгд хийсэн эргээд би ч бас хариуцлага нэхэж болно биздээ?

Эцэст нь хэлэхэд олны хараанд байдаг хүн үйлдэл бүрээ цэгнэх ёстой юм байна.
Шууд болон шууд бусаар хүмүүст нөлөөлөхөө мэдэж хэдхэн секунд гараад өнгөрөх дүрс ч гэж бодож болохгүй юм байна.
Сонгосон зам минь болохоор би магтаал шүүмжлэлийг зэрэг даана!
Цаашдаа нийгмийн төлөө өөрийн чадах зүйл болох дуугаараа өшөө илүү оролцох болно оо.
Итгэж дэмжиж явдаг хүмүүстээ үүнийг ойлгуулах гэж, ийм зүйл болсон юм шүү гэж тайлбарлалаа.

Бусад урлагийнхнаа бас энд нэгдээсэй гэж хүсэж байна.
Сүүлийн үед энэ салбар нэр хүндгүй болж байна.
Нэр хүндийг нь сэргээцгээе!
Бид талцалгүй нэг талдаа цуг байх ёстой" гэжээ. 



Сэтгэгдэл (36)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.140.11.2
    2022/12/09

    Шинэ үе, залуус маань өөр болжээ, нийгэмдээ зөвөөр нөлөөлж байгаарай дүү минь, амжилт

    Хариулах
  • 192.82.74.123
    2022/12/09

    Хүүхэд залуусыг хүртэл ашиглаж сэтгэл санааг нь хүртэл зэрэмдэглээд хүрэлсүхтнүүд ээ одоо гүйцээ ! Амжилттай яваа болгоныг ашиглаж бузарлаж хаях юм аа муусайн хулгайч луйварчид !

    Хариулах
  • 103.212.116.103
    2022/12/09

    Zaluu ue uhamsartai hersuu bolj bna bayrlalaa. Urlagingan uls turtei buu hutgald tednig garahad buu tusal demj

    Хариулах
  • 139.5.217.65
    2022/12/09

    СОНГОГЧИД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ зургаа авхуулж сурталчилгаанд нь явах нь дэлхийн хаана ч байдаг энгийн зүйл.Ганцхан чи дэмжээд энэ ерөнхийлөгч гараад ирсэн юм биш.Ард түний сонголт.

    Хариулах
    • 150.129.140.143
      2022/12/10

      Ард түмэний сонголт гэж юу байхав дээ.мөнгөөр л гарч ирсэн ш дээ

  • 172.58.138.15
    2022/12/09

    Mash zub bodoltoi zaluu tsogtoo geed nuhur munguur oyungerelees zahialga abch ajilaj ba elbeg oyungerelced gadnii sanhuujilttei zahialgaar dollars ezediin bodlogo heregjuulegch

    Хариулах
  • 64.119.18.228
    2022/12/09

    ЗАЛУУС УХААНТАЙ БОЛЖЭЭ. ИЙИМ ЗАЛУУС ОЛОН БАЙГААСАЙ. ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ НЬ ҮРГЭЛЖ ДЭМЖДЭГ ШҮҮ. АМЖИЛТ

    Хариулах
  • 213.87.129.103
    2022/12/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 103.229.123.142
    2022/12/08

    Ямар ч өрөвдмөөр шалчигнасан нялцгай залуу вэ.Улсынхаа ерөнхийлөгчтэй зурагаа авхууллөа гээд урвагнаад байгаа юм уу Үзэл бодолдоо үнэнч бай арчаагүй гөлөг вэ өөрийгөө нэх од гээд бодчихжээ

    Хариулах
    • 103.140.11.128
      2022/12/09

      zuer tailbar hiigeed l uuchlalt husej bnshde uuchlalt guisan eregtei hun bolgon shalchiganasn bolhuu

  • 202.126.90.108
    2022/12/07

    Амжилт хүсье залуу минь маш зөв бодол байна хүн угаасаа бүгд л алддаг ахиж алдахгүй байх нь л чухал шүү энэ буруутгаж байгаа хүмүүс бол өөрсдөө энэ хүн шиг хэзээ ч байж чадахгүй гэдэгт итгэж байна сайн яваа нэгнээ харлуулах дуртай улс шүү.

    Хариулах
  • 202.126.90.104
    2022/12/07

    Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байхад улам шүүмжлээд байх юмаа. Жаахан энийгээ ойлгож унш тэхүү? Тэгэхгүй бол юу ч уншаагүй шууд бичээд наах юм?

    Хариулах
  • 66.181.186.72
    2022/12/07

    Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Жирийн нэг л иргэн биз дээ.Үзэл бодлоо илэрхийлэхдээ хэнээс айж ичээд байгаа юм бэ.Алдар шагнал аваад байсан хэн ч дуугарахгүй нэг л гоё амьтан болчих юм.Шагнал өгөөд л амыг нь таглачихсан юм.Бид өөрсдөө толгойтой улс шүү

    Хариулах
  • 202.126.90.136
    2022/12/07

    Influencer rapper nertei glg.

    Хариулах
  • 66.181.161.90
    2022/12/07

    Зссс. Эр эм нь ялгарахгүй царайтай ярьжаагаа нь гоомой.

    Хариулах
  • 66.181.188.93
    2022/12/07

    Өөө аймхай юм бол доо. Эр хүн шиг бай л даа. Шалчиганадаг шалчигнуур вэ! Хэнийг ч дэмжих эрхтэй, тэрний төлөө хэн ч буруутгахгүй. Үарыг үзэж шарваж, улааныг үзэж урвадаг хзн байна энэ жүжигчин. Сайн нжртэй бол дагаж далбаганаад муу нэртэй бол айгаад зугтдаг зуйгуур хүг гэж ойлгогдож байна шүү.

    Хариулах
  • 66.181.161.3
    2022/12/07

    Хувь хүн хэнийгээ дэмжих нь эрхийн асуудал. Монгол хүн үзэл бодол өөрийн итгэл үнэмшилээ өөрөө сонгох эрхтэй

    Хариулах
    • 202.126.90.136
      2022/12/07

      Lmao dumb asf

  • 202.21.109.56
    2022/12/07

    Ene zalruulga n barag bid nar buruugv shu gehde yahw uuchlalt guichii gej bgam shg snagdchihlaaa haha

    Хариулах
    • 202.126.88.218
      2022/12/07

      ugsa buruugu huniug yu hutsaad bgn

  • 103.242.45.39
    2022/12/07

    Уучилсаан Одоо жагсаалдаа ирээ Bro

    Хариулах
  • 202.126.90.143
    2022/12/07

    Хүүктэй зургаа авхуулах ямар хамаатай юм.

    Хариулах
    • 66.181.188.93
      2022/12/07

      Харин тийм

  • 202.55.188.41
    2022/12/07

    zov bn. odoo jagsaaldaa negdej aldaagaa zalruul

    Хариулах
  • 202.9.40.139
    2022/12/07

    Tsaana chini urlagiin delhiig hamarsan dain hiigeed naihad ta nar uzel bodloo ilerhiilehed yagaad bgaa yum

    Хариулах
    • 202.9.40.139
      2022/12/07

      Urlagiin hun

  • 202.179.25.93
    2022/12/07

    Монгол төрийн нэр хүндийг ингэтэл нь унагаж бгаа улс төрийн оронцогуудыг үзэн ядаж ой гутаж бна. Хэрэв аль нэг өөр улсын уран бүтээлч улсын ерөнхийлөгч нь хүлээж аваад хамт зураг авахуулсан бол нэр хүнд нь тэнгэрт тулсан бгаа. Гэтэл манайд? Жирийн уран бүтээлч залуу улсын ерөнхийлөгчтэйгөө зураг авахуулсандаа харамсаж ичиж уучлалт гуйж бна. Ингэтэл нь битгий улс орноо , төр засагаа үнэгүйдүүлээч дээ новшын улс төрийнхөөн!!!

    Хариулах
  • 203.23.49.239
    2022/12/07

    Өдий насны залуу сонгуулиар явж байхадаа юу ч ойлгоогүй байна гэдэг чинь худлаа. Мөнгөнд нь л болсон байж таараа штэ.

    Хариулах
    • 202.55.188.41
      2022/12/07

      chi yasan uhaantai usnii suga ve

    • 202.126.90.11
      2022/12/07

      Орк

  • 202.9.40.189
    2022/12/07

    Шударга зөв залууд уран бүтээлийн өндөр амжилт хүсье, ард түмнийхээ талд байхад урлагын бурхан тэнгэр чамайн ивээх болно

    Хариулах
  • 211.36.142.179
    2022/12/07

    Үнэхээр л ийм олуулаа 21 аймаг санаачлагаараа тойрсон байхдаа та нар кк

    Хариулах
  • 66.181.161.72
    2022/12/07

    ner tortei zalruulga baina, ingej urialan duugarch bga chin ch sain bainoo. busad gutamshguud ene zaluugin helsniig neg tungaana bizee !

    Хариулах
  • 66.181.188.66
    2022/12/07

    Урлагийнхан толгойтой хүн ажилладаг сурдаг бүх байгууллагад билетээ шахдаг нь ХУЙВАЛДААН ...хулгайч....хувь хүртээдэг авилгачин.. ...!!...Одончи мэг...Ундар

    Хариулах
  • 103.26.195.224
    2022/12/07

    Зөв шүү

    Хариулах
  • 192.82.89.74
    2022/12/07

    uneheer manai zaluud uhaantai boljee. odoo ene uls torchidiin hudlaa ugend itgeh tsag ongorson. manai ahmaduud bas itgehgui gej naidaj bn. bid 30 jil itgelee. odoo boloo

    Хариулах