Б.Эрхэмбаяр: IHC-гийн арилжаанаас олон мянган хүн эергээр амьдралаа өөрчилсөн. Алдагдалд орсон хүмүүс ч байгаа нь үнэн! Хөрөнгийн зах зээл ийм л байдаг!

С.Гандэлгэр
Өчигдөр 13 цаг 59 минут

IHC койны үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр өөрийн цахим хуудастаа 30 хоног хоригдох болсон талаараа бичжээ.
Тэрбээр "Сайн байцгаана уу? ‘Их бит’ компанийн хувьцаа эзэмшигч, IHC токены founder, ‘Swing traders discord’-н үүсгэн байгуулагч Эрхэмээ байна. Дөнгөж сая намайг 30 хоног хорих шийдвэр гарлаа. Миний хувьд эмзэглээд, шоконд ороод сандарсан зүйл огт алга гэхдээ юун сайхан байхав дээ. Харин IHC-ийнхаа ажилд туйлын санаа зовж байгаа учир IHC Community-д болон бусдад захиж хэлэх зүйлс байна.

Одоо болж буй үйл явдал дээр IHC community-аас уучлалт гуйж байна. Уучлалт гуйж байгаа нь буруутай учраас биш шүү. Та бүхнийхээ сэтгэл санаа ямар байгааг маш сайн ойлгож байгаа учраас л. Гэхдээ бид энэ хүрээд бууж өгөх учиргүй шүү. Та бүхэн итгэлээ битгий алдаарай.
Хоригдож байгаа шалтгаан гэм буруутай гэсэн шүүхийн эцсийн шийдвэр биш, хорьж байгаад шалгалтаа явуулах гэж байгаа. Зарим хүмүүс гэм буруутай нь тогтоогдоод хорьж байна гэж ойлгосон байна лээ. Та бүхэн минь үүнийг маш сайн ялгаж ойлгоорой.
Би мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэнээр нь ярьж, хэлж байгаа. Миний мэдүүлэг цагдаа нарын баримттай яг таг таарч байгааг хууль хяналтын байгууллагынхан харж байгаа байх. Би ажлаа хийж байгаа хүмүүсийн ажилд саад учруулахыг огт хүсэхгүй байна. Харин ч IHC-д хэрэгтэй байсан шалгалт гэж хүлээн авч тайван байгаа. Гэм буруугүй маань тогтоогдсоны дараа гомдол гаргаж, гүтгэсэн гэж шүүх цагдаагаар явахгүй. Зүгээр чимээгүй ажлаа хийгээд явах болно. Мөн багийнхаа гишүүдэд ч маш сайн анхааруулж, хяналт тавих болно. Үнэндээ энэ хэрүүл маргаанаас залхаад жил гаруй хугацаа өнгөрч.
IHC бол DEFI буюу төвлөрсөн бус санхүүгийн систем юм. Та бүхэн DEFI-ийн талаар сайн судлаарай. IHC яг ямар асуудал шийдэх зорилготой вэ? гэж IHC-д хөрөнгө оруулсан хүмүүс дунд асуухад хариулах хүн цөөхөн байдаг нь тун харамсалтай.
Ямар ч арилжаанд (stock, crypto, cfd) байдгаа бариад, бүхнээ зориулаад хийх нь маш эрсдэлтэй. Тэр тусмаа хөшүүрэгтэй арилжаа бол маш аюултай. Би үүнийг сүүлийн 15 жил хэлж, гуйж, ойлгуулах гэж зүтгэж байгаа. Үүний баталгаа нь Swing traders youtube суваг дээр энэ зах зээлийг ойлгуулах гэж хийсэн олон зуун цагийн бичлэгүүд юм шүү. Одоогоор 26 мянган subscription-тай байна.
IHС-ийн арилжаанд олон мянган хүмүүс эергээр, бодитоор амьдарлаа өөрчилсөн. IHC-ийгаар арилжаа хийгээд ашгаараа ийм бизнес эхлүүлсэн баярлалаа гээд ‘Их Бит’ компанийн оффис руу бэлэг хүртэл илгээж байсан. Чатаар болон өөрийн биеэр маш олон хүн ирж талархлаа илэрхийлж байлаа.
Мөн олон мянган хүн алдагдалд ороод явж байгаа нь үнэн. Хөрөнгийн зах зээл ийм л байдаг. Өсөлт, бууралт ээлжлэх нь энэ зах зээлийн жам. IHC-н ханш өсөөд 10 төгрөг хүрээд буусан ч хүмүүс гомдоллосоор л байх болно. Монголчууд бид крипто зах зээлийг бүрэн ойлгоход дахиад хэдэн жил хэрэгтэй байхдаа туулах ёстой замаараал явж байна Крипто бол хувьцаа биш. Монголчуудад крипто салбарын мэдээ, мэдээллийг бэлтгэн түгээж, мэдлэг боловсролд нь үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Cryptoverse болон Crypto puujin-н залуустаа чинь сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. Дао засаглал болон Defi систем бол яах аргагүй ирээдүй гэдэгт итгэдэг. Одоохондоо IHC Дао засаглалруу бүрэн шилжих арай болоогүй байна. IHC-д яах аргагүй арчилгаа, цаг хугацаа хэрэгтэй. Ромыг нэг өдөрт бариагүй гэдэг. Миний хувьд IHC-г ‘Их Бит’ компаниас хамааралгүйгээр үнэ ханш дээш доош хөдөлдөг, бүрэн утгаараа төвлөрсөн бус засаглал, санхүүгийн систем болтол нь явах болно. Би маш тууштай хүн. Тууштай байх нь ямар давуу талтайг ч маш сайн мэддэг. Сайхан цаг ирэхийг хүлээж байна.

Гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө
Та бүхнийхээ санааг бас их зовоож байна даа. Уучлаарай. Надад санаа зоволтгүй шүү. 30 хоног гайгүй хурдан өнгөрөх байх бас эрүүл саруул биетэй юм чинь юунд нь санаа зовох вэ. Та бүхэнтэйгээ уулзах болон хэргийн талаар ярих ямар ч боломжгүй байгаа шүү. Анхаарал санаа тавьж, байнгын холбогдох гэж хичээж байгаа та нартаа маш их баярлалаа.

Swing traders Discord
Миний хайртай нэгдэл мөн миний маш том мөрөөдлийн хамгийн чухал хэсэг нь та бүхэн юм шүү. Хэхэ нэг л сүүлчийн үг шиг болоод явчихлаа. Тийм биш шүү. Би та бүхэнтэй вебинар, хичээлүүд дээрээ байнга л ярьж хуваалцдаг бодол, тэмүүллээ дахин сануулж бичье.
‘Бид Монгол орноо яагаад зөвхөн уул уурхай, мал аж ахуйн орон гэж харах ёстой вэ? Залуус бид яагаад зөвхөн төр засгаа улсаа хөгжүүлээч гэж шаардах ёстой гэж?’
Миний тэмцэл бол талбай дээр лоозон бариад зогсох биш юм. Миний тэмцэл бол улс орныхоо төлөө өөрийн чаддаг зүйлээ сайн хийж, бусдад түүнийгээ ашиг хонжоо харалгүйгээр зааж сургах юм үүнийг би 10 жил зарчим сууриа бат бариад хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Үүний төлөө хийж буй үйлс минь IHC community, Их Бит компани болон Swing traders Discord групп дээрх үйл ажиллагаанууд юм. Swing traders discord групп бол 38 мянган арилжаа сонирхогч залуусын нэгдэл бөгөөд үүн дотор чадварлаг трейдэрүүд ч цөөнгүй байдаг. Swing traders discord групп дээр Монгол койнуудын тухай ярих, бичих хориотой. Шалтгаан нь энэ нэгдлийн зорилго бол анхнаасаа гадны хөрөнгийн зах зээлээс Монголруугаа хатуу валют татах, бид гадаад зах зээл дээр өрсөлдөгч биш гэсэн зорилго, уриатай. Трэйдэрүүд бид 1 секундын дотор улс, тив алгасаж хэлцэл хийж, Америк, Хятадын шилдэг хувьцаануудыг авч, зарж, 1 секунд хүрэхгүй хугацаанд тонн тонноор нь газрын тос, алтыг арилждаг. 38 мянган хүнээс 1000 сайн трейдэр бий болвол улс эх оронд минь ямар их эерэг өөрчлөлт гарах болоо...
Гадаад хүмүүс Монгол гэхээр морь, малаар биш санхүүгийн аварга сангууд, чадварлаг трейдэрүүдээр нь таньдаг, хүндэлдэг болвол ямар гоё вэ. Интернет бол Монгол орны далайн гарц л гэсэн үг юм шүү.’ Энэ бүхнийг бид улсаасаа дэмжээд өгөөч туслаач гэж гуйхгүйгээр хийгээд явж байгаа. Монголын арилжаа хийдэг залууст энэ зах зээлийн тухай зөв ойлголт өгч зөв чиглүүлэхгүй бол эсрэгээрээ хэр их хатуу валют урсан гарах нь тодорхойгүй юм.
Би энэ бүхнийг огт холын мөрөөдөл гэж хардаггүй та бүхэнд миний цаашдийн төлөвлөгөө хийж буй зүйлсийг харж мэдэж байгаа. 1000 хүний амжилт 100 хүнээс эхлэлтэй 100 трейдэр цуг нэг танхимд суугаад арилжаа хийх өдөр тун удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Swing traders discord-н хамт олон минь намайг эзгүй энэ хугацаанд сар бүрийн сайн үйлсээ битгий таслаарай мөн вебинар, хичээлүүдээ зогсолтгүй үргэлжлүүлээрэй.

Идэрээ найздаа
Сайн уу? Идэрээ. Миний хөгшин хичээл ном нь сайн биз дээ? Бид богинохон ч гэсэн хэсэг хугацаанд хамтран ажилласан хүмүүс шүү дээ. Хүнд сорилтод орж байгаа найз нөхөд биднийхээ төлөө өөрийн байр сууриа илэрхийлж дуугарч болохгүй байгаа юм уу?
Бид энд кино шиг л юм болж байна. Хүүхдүүдийнхээ дэргэд гэртээ нэгжлэг хийлгэж, кинон дээрээс л хардаг байсан 461-т хоригдож үзлээ. Найз нь нэг өдрийн дотор улс даяар гэмт хэрэгтэн болоод авлаа. Бидний талаар мэдээлээгүй зурагт, бичигдээгүй сайт, page гэж алга. Гудамжаар явахад л илт мэдрэгдэж байна. Энэ хооронд чамайг нэгэн цагт хамт ажиллаж байсан бидний төлөө хэдэн үг дугарчих байх гээд их л хүлээлээ. Бид уг нь тэгтлээ муудалцаж салаагүй л юмсан. Цаанаа бас шалтгаантай байх гээд аль болох муугаар бодохгүйг хичээж байна.
Энд бидний харилцааны талаар бусдын мэдэх ёстой хэдэн зүйлсийг бичмээр санагдлаа. Олон нийт Идэр-Од энэ төслийг жилийн өмнө яагаад орхисон бэ гэсэн асуулттай үлдсэн. Үүний талаар өмнө нь дэлгэрэнгүй тайлбар өгч байгаагүй юм байна. Идэрээ энэ төслийг орхисон биш бид Идэрээг төслөөс хассан.
Идэрээ IHC төсөлд маркетинг хариуцан орж ирж байлаа. Өндөр боловсролтой, өөрийн амжилттай бизнесийн туршлагатай хүн учир Монгол гэлтгүй гадаад маркетинг дээр Идэрээ ахлаад явах нь хамгийн тохиромжтой гэж үзсэн. Гэвч ажил хэрэг анх ярилцаж байсан шигээ өрнөөгүй. Гадаад маркетинг гэлтгүй дотоодын маркетинг дээрээ ч бидний төсөөлсөн шиг хичээл зүтгэл гаргаж, community-аа мэдээллээр хангаж ажилласангүй.
Харин гол анхаарлаа өөрийнхөө кинон дээр төвлөрүүлж байв. Бид Улаанбаатарт ажлаа хийгээд байдаг, маркетингийн албаны дарга маань хөдөө зомбитой киноны зураг авалттай яваад байдаг. Бидэнд анхнаасаа кино хийнэ, хэсэг хугацаанд хөдөө байх нь гэж хэлэлгүйгээр гэнэт л би кинотой гээд хөдөө яваад өгсөн. Кино зураг авалтаа дуусаад хотод орж ирсэн ч киноныхоо маркетингд хамаг анхаарлаа хандуулж Их Бит дээрх хариуцсан ажлуудаа орхигдуулсан. Бид нэлээн чаргууцалдаж байж л хэдэн пост, твит өөрийнхөө сошиал хуудаснууд дээр байршуулна.
Ийм гүйцэтгэлтэй байсан тул бидэнд Их Бит компанийн гадаад маркетингийг хариуцан ажиллаж чадна гэсэн итгэл төрөөгүй. Их Бит компанийн ажил бол энүүхнээр аргалчих хэмжээний жижиг төсөл биш билээ. Маш олон хөрөнгө оруулагчдын бидэнд итгэсэн итгэл дээр боссон том төсөл. Энэ их итгэлийн хариуд өөрийн биеэр ажил дээрээ байж, сэтгэл зүрхээ гарган, оюун бодлоо шавхан олон улсад Монгол улсаа төлөөлөн мэдээлэл түгээх, хөрөнгө оруулагч олоход гол анхаарлаа хандуулах нь бидний үүрэг билээ. Гэтэл энэ том хариуцлагыг үүрч том зорилгын төлөө зүтгэж байгаа бид ажлын байран дээрээ ч ирэхгүй, ажилдаа сэтгэл гаргахгүй байгаа хүнтэй хэрхэн нэг баг болж ажиллах билээ.
Бид бүгд Идэрээг хөдөлмөрч, мундаг залуу гэж мэднэ. Гэтэл ажлын байран дээрх наад захын энэ зэргийн зүйлийг ойлгохгүй байна гэж байх уу? Надад нэг л асуулт байна. Ийм сэтгэлээр хандах байсан бол анхнаасаа ямар зорилгоор IHC төсөлд орж ирсэн юм бэ? Эр улсуудын замын хүзүү урт гэдэг хэзээ нэг өдөр энэ бүх асуудал шийддэгчил таарна тэр үед эргээд уулзах нүүртэй байх сайхан даа ууг нь. Жилийн өмнө гарсан төслөөс нь болоод эргэн зууралдаж байгаад уучлаарай гэхдээ чи биднийг ямар их хөдөлмөрлөж юу хүсэж тэмүүлж явсныг мэдэх хүн гэдэг утгаараа найзаасаа хүн чанар хүссэн юм шүү эмзгээр битгий хүлээж аваарай.

Эцэст нь IHC Team & IHC community энэ шалгуурийг даваад гарах болно.

Хүнтэдгэсэн Б.Эрхэмбаяр" гэжээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.44.128
    2023/03/03

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMA IL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAI L.COM Whatsapp дугаар: +19099134258

    Хариулах
  • 213.87.139.219
    17 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 37.76.25.53
    20 цагийн өмнө

    LUIVARCHIN CHIN UHSENDEE HUDLAA OLON YAW HUTSAAD BGA. LUIVARDSANAA BUTSAAJ UGUUCH.

    Хариулах
  • 108.18.248.81
    21 цагийн өмнө

    Ideree Ed nartai hamaagui um bna gej oilgoloo. Ed chini harin oorsdoo hun chanar muutai garuud bna. Ideregiin neriig ashiglaj holjij avaad daraa ni tosloosoo hasaj jiisen gedgee ooroo ene Erhemee gedeg nohor yariad bna shuu dee

    Хариулах
  • 192.82.67.54
    Өчигдөр

    Эрхэмээгийн үзэл бодол зөв гэж бодож байна.

    Хариулах