Ж.Сүхбаатар: Дэлхийн боловсролын шалгуурт тэнцэхийн тулд байгалиа танин мэдсэн байхыг шаарддаг болсон

2023/03/14

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчдад экологийн боловсрол олгох “Өсвөр үеийнхэн-Байгаль орчин ба хууль” төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж байна

Бүх насныханд экологийн боловсрол олгох 66 жилийн түүхтэй “Экологийн боловсролын төв” 2012 оноос байгаль орчин, танин мэдэхүйн 90 минутын өртөөчилсөн сургалт аяллыг сургалтанд нэвтрүүлжээ. Тус төвд өнөөдөр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, МУИС-ийн удирдлагууд, Экологийн цагдаагийн газрынхан ажиллаж “Өсвөр үеийнхэн-Байгаль орчин ба хууль” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэхээр нээлээ.

Экологийн боловсролын төв нь Монгол орны ховор сонин ан амьтан, өвс ургамлыг зочдод дэлгэн танилцуулдаг Экологи байгалийн музейтэй бөгөөд сурагчид амьтны музей, цэцгийн хүлэмж, цэцэрлэгт хүрээлэнтэй танилцлаа. Өртөөчилсөн аяллын үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар сурагчдад хандан “Дэлхийн боловсролын шалгуурт тэнцэхийн тулд сурагч та бүхнээс байгалиа танин мэдсэн байхыг шаарддаг болсон. Та эх дэлхийгээ хайрладаг уу, амьтны эрхийг хамгаалагч мөн үү, мод тарьсан уу, байгальд ээлтэй амьдарч чаддаг уу, усны зохистой хэрэглээг дэмждэг үү гэдгийг чухалчилдаг болсон. Тиймээс Экологийн боловсролын төвөөр дамжуулан Чингэлтэй дүүргийнхээ ЕБС-ийн сурагчдын байгаль экологийн боловсролд хөрөнгө оруулалт хийхээр зорилоо. ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтарсан уг төслийн эхний шатанд миний хувьд Чингэлтэй дүүргийнхээ 4500 хүүхдийг хамруулж байсан бол энэ удаад 2500 хүүхдийг хамруулна. Сурагч та Монголоороо бахархах үзлийг эндээс олж аваасай. Дэлхийн хаана ч байхгүй Монголд л 50-иадхан ширхэг тоологддог говийн баавгай буюу мазаалай, тахь олон төрлийн загас, ургамал, ан амьтдын ертөнцтэй танилцаарай” гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.84
    2023/03/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах