ТОДРУУЛГА: Ц.Хуланг X Богдын асуудалд БНХАУ-тай ажилласан гэж үзэж цагдан хорьжээ

2023/03/15

Оны эхээр яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас тусгай ажиллагаа явуулан баривчилсан. Түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл буюу "Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах" зүйл ангиар шалгаж байгаа ажээ. 

Тус зүйл ангид: 

1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: "Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө" гэж заасан байдаг. 

Одоо яруу найрагч Ц.Хулан гурав дахь сардаа цагдан хоригдож байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг X Богдыг тодруулах үйл явц өрнөж байхад гадаадын байгууллагатай хамтран ажилласан гэх агуулгаар эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд үндэслэн шалгаж байгаа аж. 

Богд нь нь Бурхан шашны гурван том төлөөлөгчийн нэг бөгөөд Богд, Далай лам, Банчин богд нар нь нэгнийхээ хойд дүрийг тодруулдаг ёстой. Улмаар Банчин богдыг Далай ламын оролцоогүйгээр БНХАУ-аас тодруулснаар улс төрийн нюанс өрнөсөн. Харин IX оноос хойш тодроогүй байсан X Богдыг тодруулахад ч гадны байгууллага нөлөөлөхийг оролдсон байж болзошгүй болоод байгаа юм. 

Ямартай ч эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Хулан X Богдыг тодруулах тал дээр БНХАУ-ын талд ажилласан гэж үзэн хуулийн байгууллагаар шалгуулж байгаа ажээ. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.67.9
    2023/06/22

    Бид хэн нэгэн нийтийн таниль эр эм нас хүйс ялгалгүйгээр тухайн хүнийг ямар нэгэн алдаа гаргахын төдийдөл сошиалаар олгож авч харааж зүхэж дээрнэ няц гишгэдгээл урьтал болгодгоон боливол таарна.Хулан Тагнуул байж Харин Х-Богдтой холбоотой асуудлаар биш Улсын нууц дамжуулсан.

    Хариулах
  • 192.82.85.69
    2023/03/17

    Монголд эмэгтэй Чойням 10-р Богдтой зэрэгцээд тодорлоо. Тодруулахад их гавьяа байгуулсан Монголын тагнуулын байгууллага.

    Хариулах
  • 103.57.92.80
    2023/03/17

    Өө зөө зөө ийм авгай байсан юм уу.

    Хариулах
  • 103.26.193.129
    2023/03/16

    Хөгийн л хэрэг бна. Одоо Богд тодорсон учраас наад хүнээ суллаач. Мөнгөний Богдууд

    Хариулах
  • 213.87.158.151
    2023/03/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.212.116.119
    2023/03/16

    За даа нэг иймэрхүү л тагнуул барьхав дээ

    Хариулах
  • 66.181.182.186
    2023/03/15

    Зөөз энэ Женкогийн зөвлөх байсан хүүхэн бүр Хятадын тагнуул болж таарсан уу?

    Хариулах
  • 122.201.31.232
    2023/03/15

    Ер нь тодорхой шалтгаан баримт байсан болоод баривчилсан байх. Түүнээс манай тагнуулынхан л Хуланг тагнаад худлаа баримт олсон гэж байхгүй дээ.

    Хариулах
  • 103.212.116.63
    2023/03/15

    мөрөөрөө явж сурмаар юм даа.шоронд амьдрах нь дутаж дээ

    Хариулах