Д.Амарбаясгалан: Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдэд хүч хэрэглэсэн асуудалд онцгой анхаарна

2023/03/15

Ерөнхий сайд гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдэд хүч хэрэглэх асуудалд онцгой анхаарах үүрэг өгсөн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлон ярилаа. 

Д.Амарбаясгалан: "Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдэд хүч хэрэглэх байдал хэрээс хэтэрлээ. Уг асуудалд Монгол Улсын хууль эрх зүйн орчин дахь хариуцлага хүлээлгэдэг байдал нь чадамжтай эсэх, ялын хэмжээ зохимжтой эсэх талаар УИХ-ын түвшинд ард иргэдийн зүгээс анхаарал хандуулж, ярьж байгаа. 

Гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн тоо жилд 100 хүрсэн мэдээлэл харагдаж байгаа нь Засгийн газраас онцгой анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай. 2022 оны байдлаар 92 хүүхэд бэлгийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртсөн байна.

Ерөнхий сайдын зүгээс гэр бүл, хүүхэд залуучуудын газар нь гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийх,  бодитой ажилладаг болох нөхцөлийг ойрын хугацаанд хангуулахыг ЗГХЭГ-ын даргад үүрэг болголоо" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.151
    2023/03/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах