С.Эрдэнийг дэмжиж байсан Д.Ганбат бүлгийн хуралдаа сууж, АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралджээ

2023/03/16

Удаан хугацаанд хагаралтай байсан АН-ын хуваагдал нэг талдаа гарч байх шиг байна. Хоёр намтай, хоёр бүлэгтэй, бүлгийн даргатай, бүтцийн байгууллагуудаа ч хуваагаад байсан бол нэг нэгээрээ нэгдэж асуудал шийдэгдэж байгаа гэлээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбат өчигдөр /2023.03.16/ хуралдсан АН-ын бүлгийн хуралд бүлгийн гишүүний хувиар оролцсон байна. Улсын дээд шүүхэд Л.Гантөмөрийг бүртгэсний дараахан Л.Гантөмөр, О.Цогтгэрэл тэргүүтэй удирдлагууд нь Д.Ганбаттай уулзсан бөгөөд "Л.Гантөмөрийг дэмжиж буйгаа илэрхийлэн тун удахгүй бүлгийн хуралдаа сууж, намын акцууд дээр ил гараад явна. АН-ын бүлгийн даргын өрөөг ч гэсэн удахгүй хүлээлгэж өгнө." гэсэн хариулт өгчээ.

Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ даргатай АН-ын ҮБХ-ны дарга, тэргүүн дэд дарга, шинэ даргаар сонгогдоод байсан Д.Ганбат Л.Гантөмөр даргатай АН-аа түших болсон гэсэн үг юм. Ямартай ч гурван жилийн хугацаанд талцал, хуваагдал дунд байсан АН шат шатандаа нэгдэн нийлж, нэг талдаа гарах нь цаг хугацааны асуудал болсон бололтой.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.28
    2023/03/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.21.108.64
    2023/03/16

    Эрдэнэ дэмждэг гишүүдээ одоо тэгээд яахав.

    Хариулах
  • 192.82.73.56
    2023/03/16

    Сонгууль болох гэж байгаам чинь дуртай ч дургүй ч нэгдсэн болно л доо харин сонгуулийн маргааш л жийлцээд эхлэнэ

    Хариулах