Т.Аюурсайхан: Нүүрсний хулгайн хэрэгт миний ямар ч оролцоо байхгүй. Надад хэрэг үүсгэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй

2023/03/24

УИХ-ын чуулганаар  Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Тэрбээр чуулганы үеэр ярихдаа:

“Би өөрийнхөө хүсэлтээр Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт өгсөн. Энэ салбарт миний хийх ажил бол хууль эрхзүйн орчны  шинэчлэл байсан. Ялангуяа Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл. Одоо УИХ дээр хэлэлцэгдэхээр болж байна.

Миний хувьд үүнээс илүү олон ажлыг хийх хүсэл тэмүүлэлтэйгээр гурван сарын хугацаанд сайдын албан тушаал хашсан. Тодорхой хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн гурван сарын хугацаанд миний эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг, дайралт явлаа. Янз бүрийн хүмүүс зохион байгуулсан. Зарим эхнээсээ ил болж байна.

Хэвлэлээр гарсан мэдээлэл дээр үндэслээд хуулийн байгууллагад шалгуулж байгаа. Нүүрсний хулгайн хэрэгт миний бие ямар ч оролцоо байхгүй. Үүнийгээ би одоо ч хэлнэ. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй.

Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах, бусдыг элсүүлэх зүйл ангиар намайг буруутгасан. Ямар ч баримт нотолгоогүйгээр хэрэг үүгэсэн.  Өмнө нь зохиомол хэрэг гэж сонсож байсан ч үзэж байсангүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч байна.” хэмээсэн юм.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.223
    2023/03/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.67.76
    2023/03/24

    шүүх яаж шийпхээс д гэм буруу нотлогдоно

    Хариулах
  • 192.82.89.162
    2023/03/24

    сайхан шаах юм.

    Хариулах