Өмнөговьчууд Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр болжээ

Өчигдөр 15 цаг 53 минут

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг АТГ-аас шалгаж, бүрэн яллагдагчаар татах санал гаргасан. Харин өнгөрөгч долоо хоногт ерөнхий прокуророос УИХ-д бүрхэн эрхийг түдгэлзүүлж яллагдагчаар гаргах санал хүргүүлсэн юм. 

Харин үүнтэй холбогдуулан Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ -ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н. Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх талаар Өмнөговь аймгийн иргэд сонгогчид, гарын үсэг цуглуулан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт хүргүүлэхээр болжээ.  

Тодруулбал аймгийн иргэд, ИТХ-ын төлөөлөгчид Өмнөговь аймгийн 73 мянган иргэд УИХ-д төлөөлөлгүй болох , Өмнөговьчууд МУ-ын үндсэн хуульд зааснаар төрийн үйл хэрэгт шууд оролцох эрх нь хөндөгдөж байгаа учраас хүсэлт гаргахаар болсон байна.



МУ-ын үндсэн хуулийн 16.9-т заасны дагуу шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй, мөн 21.2 дахь хэсэг УИХ-ын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ , чөлөөтэй , шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасан билээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.170
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.212.119.110
    Өчигдөр

    Хэрэг хийсэн л бол аль нам байх нь хамаагүй,ял аа үүрэх л ёстой.Хулгайчийг хамгаалах нь үү,яах нь вэ,харж л байя.

    Хариулах