"Хэзээ ч худлаа хэлдэггүй" Ж.Батзандангийн ХУДАЛ ҮГС

2023/04/21

Өчигдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр тохиож, АН, ШИНЭ нам, ИЗНН зэрэг намууд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн. 

Энэ үеэр ШИНЭ намын дарга асан Ж.Батзандан өөрийгөө хэзээ ч худал хэлдэггүй хэмээн хэлсэн ч төд удалгүй "Намайг мафийн эсрэг тэмцсэн гэж шоронд хорьсон" хэмээн "худал хэлэв"

Тодруулбал "Намайг Хөгжлийн банкны хэргээр шалгаагүй. МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцсэн гэж Ж.Батзанданг шоронд хорьсон. 461-т 61 хоног хорьж байгаад хоёр сарын өмнө сулласан байгаа. Удахгүй надад холбогдох хэрэг хэрэгсэхгүй болно. Яагаад гэвэл Ж.Батзандан ганцхан гэмт хэрэг үйлдсэн. Тэр нь МАНАН мафийн эсрэг тэмцэж, шударга ёсны төлөө тэмцсэн явдал. Ж.Батзандан ялах болно. Надтай хамт тэмцсэн шударга иргэд ялах болно. Надтай холбогдож шалгагдаж байгаа хэрэг ор үндэсгүй худал гүтгэлэг гэдэг нь удахгүй тогтоогдож хэрэгсэхгүй болж би цагаадна” гэсэн юм. Харин тэрбээр ингэж хэлэхийнхээ өмнө "Ж.Батзандан хэзээ ч "худлаа" хэлдэггүй" хэмээн хэлсэн нь өөрийгөө үгүйсгэж буй мэт. 

Учир нь, түүнийг МАНАН мафийн эсрэг тэмцэж байгаа бус Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан шалгаж байгаа бөгөөд туслах, зөвлөхөөр ажиллаж байсан ШИНЭ намын дэд дарга Г.Аюулгүйг ч Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулан цагдан хорьсон юм. Тодруулбал, Г.Аюулгүйн "Азийн бамбар" ХХК нь Хөгжлийн банкнаас "Капитал" банкаар дамжуулан 12 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй, найдваргүй зээлдэгчдийн нэг болсон юм. Харин Ж.Батзанданг УИХ-ын гишүүний эрх мэдэл албан тушаалаа ашиглан тус зээлд нөлөөлсөн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа билээ. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.132
    2023/04/23

    АН-ын үнэн нүүр царайг илчилсэн хүн бол Батзандан шүү. Тэгээд ШИНЭ намыг байгуулсан байх шүү.

    Хариулах
  • 202.126.88.237
    2023/04/22

    Xogiin xulgaich zailaaa

    Хариулах
  • 213.87.128.67
    2023/04/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.242.47.42
    2023/04/21

    хүн хог, 7 сарын 01 гэх мэтчилэн иймэрхүү хүн хогуудын хөөргөсөн хийрхэл бохир жүжиглэлтээс болж олон залуус хохирсон, ийм хогнууд нь ах дүүсээрээ хожсон нийгэм

    Хариулах
  • 139.5.217.178
    2023/04/21

    манай хүний ам нь болдоггүй юм л даа.түүнээс биш худал гэдэг үгийг ч мэдэхгүй

    Хариулах
  • 192.82.78.46
    2023/04/21

    жинхэн худалч

    Хариулах