Польшийн Ерөнхийлөгчийн Монголд айлчилж буй зорилго ОХУ-Украинтай холбоотой юу

Өчигдөр 17 цаг 33 минут

Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудагийн манай улсад хийж буй албан ёсны айлчлалын талаар хэвлэлд “Олон улсын аюулгүй байдлын асуудал голчилж ярина” гэдэг өнцгөөс мэдээлж байна.

Ерөнхийлөгчийн Олон улсын харилцааны газрын дарга Марцин Пшидач Польшийнхоо tvpworld.com цахим хуудаст өгсөн мэдээлэлдээ “Ерөнхийлөгч Анджей Дуда Монголд ОХУ-ын Украинд хийж буй түрэмгийллийн асуудлаар Польш улсын байр суурийг илэрхийлнэ” хэмээн шууд хэлжээ.

“Ерөнхийлөгч энэ асуудлаар бусад улсын, тэр дундаа Монгол Улсын нөхцөл байдлыг сайтар ойлгож байгаа. Гэсэн ч байр сууриа илэрхийлнэ. Биднийг ойлгоно гэж найдаж байна” гэж тэрбээр нэмсэн байна.  

Түүний хэлснээс үзвэл, Анджей Дудагийн Монголд ирж буй гол зорилго нь эдийн засаг, соёлын харилцааг гүнзгийрүүлж, хөгжүүлэхээс гадна ОХУ-Украины асуудлаар байр суурь илэрхийлүүлэх явдал бололтой.

ОХУ Украиныг бүрэн эзэлсэн тохиолдолд Польштой шууд тулах тул маш түгшүүртэй буй. Тус улс Украинд нисэх онгоц нийлүүлэхийг эрчимтэй дэмжсэний дээр УАЦЭ-тай хамтран цэргийн сургуулилтыг эрчимтэй явуулж байгаа юм.  



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.84
    17 цагийн өмнө

    Хүрэлсүх чинь Элбэгдоржийн заавраар хөдөлдөг юм биш үү ?

    Хариулах
    • 66.181.191.251
      1 цагийн өмнө

      Манай ерөнхиылөгч толгойтой юм уу.

  • 64.119.22.240
    20 цагийн өмнө

    Слава Россия

    Хариулах
  • 213.87.129.38
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.21.108.40
    Өчигдөр

    Манай улс төвийг сахих бодлого барьж байгаа байхаа

    Хариулах