Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, дэмжсэнтэй холбогдуулан хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэдэгчлэн авлига, хээл хахууль, гэмт хэрэгт холбогдсон асуудлууд төрийн албаны нэр хүндийг унагаж байна гээд хууль бодитой хэрэгжих үндэс нь түүний амин сүнс болсон ёс зүй юм гэлээ. Тэрбээр, төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг бид бусад улс, орнуудын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, дүрэм, олон улсын нийтлэг стандартуудыг нарийвчлан судалж, төрийн байгууллага, олон нийтийн саналыг нэгтгэн, энэ цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсруулсан. Шатыг дээрээс нь эхэлж шүүрддэг. Засгийн газрын “Шүүр” ажиллагаагаар төрийн албыг доороос нь бужигнуулах биш дээрээс нь эхэлж болох, болохгүйг шүүрдэж засах хэрэгтэй. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль үүнд чиглэж байгаа. Улсын Их Хурлын гишүүдээс эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд энэ хуулиар зээл авахад нөлөөлөх, хөнгөлөлттэй зээл, тусламжийн хөтөлбөрт хамрагдахад нөлөөлөх, өөрсдийн хамаатан, ах дүү, төрөл төрөгсдийг ажилд томилоход нөлөөлөх зэргээр аливаа хэлбэрээр бусдад давуу байдал олгохоор ашиг сонирхлын үүднээс нөлөөлөх үйлдэл гаргах аваас ёс зүйн зөрчил гэж үзэж, Улсын Их Хурлын гишүүнээс эргүүлэн татах хүртэл хариуцлага тооцох механизм бий болгохоор хуульчилсан. Албан тушаалтны нөлөөллийг хэрэглэхгүйгээр өөрийн чадвараараа зээлээ авах, шаардлага хангаад ажил албанд томилогдож ажиллах нь хэн бүхэнд бололцоотой гэв.
Мөн тэрбээр, энэ хуулийн дагуу төрийн бүх шатны байгууллагад буюу 4232 нэгж дээр Ёс зүйн зөвлөл ажиллана. Ёс зүйн зөвлөл ажил олгогч, татвар төлөгчид, хэрэглэгчид, энгийн иргэдийн төлөөллийг хамруулсан гурван талт бүтэцтэй байх бөгөөд ингэснээр бүх төрийн албаны шатанд дарга, сайд нар хууль бус шаардлага тавьж, энэ тендерийг ингээд шалгаруул, энэ хүнийг ингэж ажилд томил гэх юм уу, хөнгөлөлттэй зээл, тусламжид хамруул гэх зэргээр дарамтлах, нөлөөлөх үйлдэл гаргавал Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцээд уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг байх юм. Ингэснээр дарга, удирдагуудын шахат, дарамтыг таслан зогсоож, бүх шатанд энэ явдал цэгцэрнэ. Ингэж төр дээрээсээ эхлээд доороо хүртэл ёс зүйтэй болсноор авлига, хээл хахууль, хулгай зэлгий эцэс болно. Төрийн албаны Зөвлөлийн дэргэд төрийн байгууллагууд дахь Ёс зүйн зөвлөлүүдэд хяналт тавьж ажиллах мэргэжлийн Ёс зүйн зөвлөл ажиллана. Ингэж төрийн албан ёс зүйн асуудлыг эрхэлсэн бүтэц институтчлэгдэх юм хэмээн тайлбарласан юм.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, 1990-ээд оноос ёс зүйн хэм хэмжээ үгүй болж, хүний эрх, эрх чөлөө гэсэн халхавч дор хэн дуртай нь, юу дуртайгаа хийж болно гэсэн мораль стандартгүй хандлага нийгэмд газар авсан. Улмаар архидан согтуурах, садар самуун, сахилга хариуцлагагүй байдал зэрэг бүх төрлийн хуулийн зөрчлийн үндэс болсон ёс зүйн зөрчил нийгэмд хавтгайрсан. Үүнийг засах манлайллыг төрийн албан хаагчид үзүүлэх ёстой гэлээ.
Тэрбээр эцэст нь, цөөн зарим хүмүүсээс болж төрийн албан хаагчдын нэр хүнд унаж байна. Үүнийг засаж залруулах, төрийн алба өөрөө өөрийгөө цэвэрлэдэг, төрийн нийт албан хаагчдын манлайллыг хэрэгжүүлдэг механизм бий болгох үүднээс өнөөдөр энэ хуулийг баталж байна. Хуулийг хэрэгжүүлэх, ёс зүйг хэвшүүлэх ажлыг төрийн өндөр албан тушаалтнууд, дарга, удирдлагуудаас эхлэн хэрэгжүүлэх ёстой. Төрд итгэх иргэдийн итгэлийг бүрдүүлж байж Монгол төрийн мэлмий тунгалаг, өлмий бат оршиж, төрийн түшээдийн нэр хүнд сэргэнэ хэмээн онцлон дурдав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.226
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах