Х.Булгантуяа: Төрийн албан хаагчдын цалингийн ялгаатай байдлыг тэгшитгэнэ

2023/05/17

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. 

ХНХ-ын сайд Х.Булгантуяа төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Төрийн байгууллагын албан хаагчдын цалин хөрөөний ир шиг хоорондоо маш их ялгаатай. Тиймээс ажлаасаа гарах, зарим салбар 30 хувийн  хүний нөөцийн дутагдалд орж эхэлсэн.

Төсвийн тодотгол хийхдээ нэн түрүүнд төрийн албан хаагчдын цалингийн ялгаатай байдлыг тэгшитгэх байр суурийг баримталж байна. Ажилчдын цалинг нэмэх нь зүйтэй. Тооцоо судалгаагаа нэгтгэж байна.

Хамгийн түрүүнд боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухааны салбаруудын цалинг нэмэх шаардлагатай. 

Соёлын салбарын ажилтны хамгийн доод цалин 500,000 орчим бол шинжлэх ухааны салбарын 700,000 орчим байгаа. Үүнийг боловсролын салбартай дүйцүүлэн тэгшитгэнэ" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.39
    2023/05/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.85.205
    2023/05/17

    тэтшэвэр нэмээ авгай минI

    Хариулах