Г.Занданшатар: Д.Мөнх-Эрдэнэ, Э.Одбаяр нарыг шүүх явцад эрх нь зөрчигдсөн эсэхийг дахин нягталж шалга

2023/05/17

УИХ-ын дарга Г.Занданшатар хүний эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх чиглэлээр дагнаж ажилладаг бүтэц болох Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд, Хууль, эрхзүйн яамны төлөөллийг хүлээж авч уулзан үүрэг чиглэл өглөө.

Засгийн газраас боловсруулж өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд олон нийтийн оролцоог хангах үүднээс УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, иргэдтэй ажилласан.

 Гэвч иргэд Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээсээ илүү эрх нь зөрчигдөж байгаа талаар гомдол мэдүүлж, зэмлэсэн аж.

 УИХ-ын дарга өөрөө Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг, нийслэлийн дүүргүүдэд ажиллан иргэдтэй уулзаж, хуулийн үзэл санаа, зарчмыг танилцуулах явцдаа мөн энэ байдалтай нүүр тулсан тул өнөөдрийн уулзалтыг зохион байгуулсан юм байна.

Тэрбээр уулзалтад оролцогчдод хандаж, “Манай улс 2021 онд Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль баталж, хүний эрхийн индексээ өсгөж байсан. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа нь тодорхойгүй, иргэдийн өгч байгаа мэдээлэл маш ноцтой байна. 

Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргадаг ч хариу өгдөггүй, өглөө гэхэд гомдлын дагуу ямар ажил зохиосон нь тодорхойгүй “Хүний эрх зөрчсөн байдал тогтоогдоогүй болно” гэсэн хариу өгдөг гэж шүүмжилж байна. Европын холбооны Элчин сайдтай уулзахад яг энэ байдлыг хэлж, энэ янзаараа бол хүний эрхийн индекс буурах нь байна шүү гэж анхааруулсан. Тиймээс чиг үүргийнхээ дагуу одоо идэвхитэй ажилла. Маргаашнаас эхлээд 14 хоногийн хугацаанд цагдаа шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гэх мэт хүний эрх зөрчигдөх магадлалтай бүх газруудад оч. Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, Э.Одбаяр нарыг шүүх явцад эрх нь зөрчигдсөн эсэхийг дахин нягталж шалга” хэмээн үүрэг чиглэл өгсөн юм.

УИХ-ын дарга өмнө нь иргэд эрхээ зөрчүүлэх хамгийн том шалтгаан нь орлогын хүрэлцээгүй байдал гэж үзэн, цалин тэтгэвэр нэмэх асуудлыг нэн даруй шийдвэрлэх үүргийг Засгийн газарт өгч, төсөвт одотгол хийхээр ажиллаж байгаа билээ.         




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.80.73
    2023/05/18

    ХҮНИЙ эрхийн чиглэлээр ажлах ёстой төрийн ажилтан нар ажлаа хийхгүй байгаа нь үнэн.

    Хариулах
  • 213.87.162.39
    2023/05/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.185.97
    2023/05/17

    Мөнх-Эрдэнэ арай дэндүү муухай залуу

    Хариулах
    • 64.119.26.250
      2023/05/18

      Одбаяр гэдэг нь нөгөө хулгайч алуурчин С Эрдэнээгиын шээс шүүдээ.