Монгол улс үндэсний хиймэл дагуултай болох нь ямар ач холбогдолтой вэ?

2023/05/22

Техник технологи хөгжихийн хэрээр хиймэл дагуулын хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Манай улсын хувьд дэд бүтцийн хүрэлцээгүй байдлаас үүдэн Монгол улсын газар нутгийн бүх талбарт интернэт үйлчилгээ үзүүлэх боломжгүй байдаг. Үүнтэй холбогдуулан гадны хиймэл дагуул түрээслэн хиймэл дагуулын үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг аж.

Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болсноор дотоодын сансрын холбооны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангах бөгөөд газар сансрын бие даасан мэдээлэл харилцааны сувагтай болох юм. Батлан хамгаалах, хил хамгаалах, зэвсэгт хүчин зэрэг төрийн тусгай чиг үүргийн байгууллагын харилцаа холбоо сайжирч ҮАБ-д эерэг нөлөөлнө.

Байгалийн гамшиг, зуд, ойн түймрийн гамшгаас урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх, учирсан хор хөнөөлийг бууруулах ч ач холбогдолтой. Хүний амь нас, эд хөрөнгөд учрах хохирлыг бууруулах боломж бүрдэж, хариу арга хэмжээ авах хурд нэмэгдэж, эрсдэл буурна.

Алслагдсан газар болон шилэн кабелийн сүлжээ хүрэх боломжгүй бүс нутгийг өндөр хурдны интернэтээр хангаж, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд цахим шилжилтийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Монгол улсын нийт газар нутгийн 3/1 нь шилэн кабелиар холбогдсон интернэт ашиглах боломжтой. Шилэн кабел бол хамгийн хямд, манай оронд тохиромжтой шийдэл мөн ч, алслагдсан хязгаар нутагт интернэт хүртээмжгүй сул тал бий. Үүнийг хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээгээр нөхөх боломжтой.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.90
    2023/05/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах