Манай улсын 36 мянган иргэн солонгост “харлажээ”

Өчигдөр 15 цаг 30 минут

Монголчууд БНСУ-д харлах явдал улам бүр өссөөр байгааг Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээллээ. Тухайлбал, 2014 онд 24560, 2015 онд 30527, 2016 онд 36 мянган монгол иргэн визний хугацаандаа буцаж ирэлгүй  тус улсад үлдсэн байна.  Энэ оны эхний гурван сарын байдлаар л гэхэд БНСУ-д харлаж үлдэгсдийн тоо 36560 хүрсэн гэлээ.

Ийн хараар ажиллаж, амьдарч буй иргэдийн тоо өсч байгаа нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, харилцан виз олголтод сөрөг нөлөөлтэй гэнэ.  Гэвч хоёр улс албаны төвшинд харилцан найрсаг харилцан ойлголцож байгаа гэв.  2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улс руу визгүй зорчихыг болиулсан. Энэ нь ганц манай улсад үйлчилж буй журам биш ажээ.  Монголын 2838 иргэн визгүйгээр тус улсад зорчдог байсан бөгөөд тэд алба, амины асуудлаар 6956 удаа зорчсон байна. Эдгээр иргэдэд олон удаагийн визийг хүндрэл чирэгдэлгүйгээр олгохыг ГХЯ-аас хүссэн байна. БНСУ-ын ЭСЯ саналыг нааштайгаар хүлээн авч, олон удаагийн визийг олгож эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Консулын газар солонгос иргэдэд олон удаагийн визийг олгож эхэлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна