Амь хохирогч Л-ийг энэ оны 07 дугаар сарын 10-ны өдөр Г нь согтуурсан үедээ маргалдаж, хутгалж, амь насыг хохироосон байж болзошгүй байна

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 4 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь 07 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гарч яваад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Эрэн сурвалжлах ажиллагааны явцад “…амь хохирогч Л-ийг энэ оны 07 дугаар сарын 10-ны өдөр Г нь согтуурсан үедээ маргалдаж, хутгалж, амь насыг хохироосон…” байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, сэжигтэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тус хэрэгт холдогдуулан шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст үргэлжлүүлэн явагдаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна