Борооны улмаас тогтсон усыг соруулах долоон бригад ажиллаж байна


Борооны улмаас тодорхой газруудад ус ихээр тогтжээ. Геодези, Усны барилга байгууламжийн газраас өгсөн мэдээллээр эдгээр газарт усыг нь соруулах ажил өрнөж байгаа гэнэ. Тодруулбал, нийслэлд өнөөдрийн байдлаар усархаг аадар бороо үргэлжлэн орсонтой холбоотойгоор ус ихээр тогтдог байршлуудад шуурхай долоон бригад гарган ус соруулах ажил хийж байгаа аж. 

Дашрамд дурдахад, цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа юм. Тиймээс тус газраас ус соруулах ажлыг үргэлжлүүлнэ гэж мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна