Сэтгэл зүйчдийн үзсэнээр шинэ жилийн гацуураа эрт чимэглэх нь биднийг илүү аз жаргалтай болгодог байна. Яагаад биднийг аз жаргалтай болгодог вэ? Ганган гацуур мод, чимэглэлийг харахад хүүхэд насны шинэ жилийн дурсамж ид шидийн гэмээр. Түүнээс сайхан зүйл байхгүй юм шиг санадаг. Тэр л аз жаргалтай мөчүүдээ дахин дурсах нь хамгаас сайхан.
Учир нь “Шинэ жилийн чимэглэл нь сэтгэл хөөрөл, баяр баясал руу аваачдаг бөгөөд хэдий эрт чимэглэлээ тавина, төдий чинээ аз жаргалын гормон их ялгаруулна” гэж судлаачид үзжээ. Харин багадаа шинэ жилийн сайхан дурсамж хомсхон нэгэн сэтгэл хөдлөлд орохгүй байх боломжтой. Тиймээс шинэ жилийн үеэр дурсамжтай ямар нэг зүйл хийхийг эрдэмтэд зөвлөж байна. Жишээлбэл, аялах, асрамжийн газар очиж туслах гэхчилэн. Энэ нь дараа дараагийн шинэ жилийн сэтгэгдлийг заавал өргөнө хэмээн зөвлөлөө.
Дотоод чимэглэлээс гадна хаалга, хашаа, цонхоо чимэглэхээ мартуузай. Судалгаанаас үзэхэд хүмүүс шинэ жилээр гадна орчноо ч бас чимэглэсэн хүмүүс илүү найрсаг, нийгмийн шинжтэй байдаг ажээ.
Танай гэр бүл гацуураа хэзээ чимэглэдэг вэ? Эрт чимэглэх тусам аз жаргалын гормон их ялгардаг тул та энэ жил эрт чимэглэлээ эхлээрэй гэж зөвлөе.
С
Эх сурвалж: TODAY