Цэцийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь чөлөөллөө

2019 оны 11 сарын 22

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд түүний хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүд өнөөдөр хуралдав. Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирдаж, хаалттай хийлгэв. Учир нь асуудлыг тайван байдалд нухацтай хэлэлцэх шаардлагатай. Мөн хуралдааны хэвийн ажиллагааг хангах үүднээс хаалттай горимоор хийхээр болсон талаар Үндсэн хуулийн цэцээс мэдээлсэн юм. 

Ийнхүү хаалттай хийсэн Цэцийн гишүүд хуралдаж, шийдвэрээ гаргасан байна. Хурлын шийдвэрээр Үндсэн хуулийн цэцийн нийт 9 гишүүн Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөхийг санал нэгтэйгээр дэмжжээ. 

 

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.