Ирэх сарын 23-наас эхлэн ЕБС сурагчид 21 хоног амарна

2019 оны 11 сарын 30

Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног хичээллэнэ. Харин дунд болон ахлах ангийнхан 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх юм.

Иймд нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн 21 хоног амрах бол орон нутгийн сурагчид арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн 14 хоног амрах юм байна.

 

Нийслэлийн сурагчид гурван долоо хоног амрах бол орон нутгийн ЕБС-ийн сурагчид хоёр долоо хоног амарна.

Харин Цагаан сараар улсын хэмжээнд сурагчид хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног амрах аж.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.