​Л.Оюун-Эрдэнэ: Шүүх авлигын хэргүүдийг шударгаар шийдэхгүй бол ажлаа өгөөд тэмцэнэ


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шүүх авлигын хэргүүдийг шударгаар шийдэж чадахгүй бол 10-р сард ЗГХЭГ-ын даргын ажлаа өгөөд тэмцэнэ” гэж энэ сарын 8-нд НАМЗХ-ны хурлын орой хүмүүст ярьсан байна.  

Мөн энэ талаараа иргэний хөдөлгөөнийхэнтэй уулзахдаа ч дуулгасан байна. Авлигын хэргүүд гэдэгт Эрдэнэтийн 49 хувь, Жастын Ш.Батхүү, Оюутолгойтой холбоотой Ерөнхий сайдууд, 60 тэрбум, Б.Хурц нарын бусдыг эрүүдэн шүүсэн зэрэг хэргүүдийг хэлсэн бололтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна