Филиппин улсыг хар салхи дайрч 1 хүн нас барж, 200,000 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

2019 оны 12 сарын 03

Манила нисэх онгоцны буудлыг хаагдсан бөгөөд үүнтэй шалтгаалан 500 орчим нислэг цуцлагдаад байна

Валютын зах зээл нээлттэй хэвээр байх болно гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.

Ерөнхийлөгч Родриго Дутерте Филиппиний нийслэл хот дахь хотын засгийн газрын бүх албаны ажлыг цуцалсан бол сургууль болон нисэх онгоцны буудлууд Каммури хар салхи гарахаас өмнө хаагдсан тухайгаа мэдээлжээ. Энэхүү хар салхи нь даваа гарагийн шилжих шөнө дунд эхэлсэн бөгөөд даваа гарагийн үдээс хойш Филиппиний Лузон арал руу 225000 гаруй хүн аюулгүй газарт нүүлгэсний дараа Каммури хар салхи эхэлжээ. Эрх баригчид Манила хотын нисэх онгоцны буудлыг өглөөний 11 цагаас хойш 12 цаг хаах шийдвэр гаргасны дараа 500 орчим нислэг одоогоор цуцлагдаад байна.

Нутгийнхнаар Тисой гэгддэг шуурга нь хүчтэй салхи, хүчтэй бороо хавсардаг ба цагт 150- 205 км хурдтай хүчтэй салхилж байна гэж тус улсын цаг уурын товчоо өнөө өглөөний 11 цагийн орчим мэдэгдлээ.

Шөнө дунд Сарсогон аймагт хар салхи дэгдэхээс өмнө дор хаяж нэг хүн цахилгаан гүйдлийн улмаас нас баржээ. Хүчтэй салхи цахилгаан шугамыг унаснаар Лузон дахь 10 газарт цахилгаан тасарлаа гэж Филиппиний гамшгийн эрсдэлийн хяналтын агентлагаас мэдэгдлээ хэмээн эх сурвалж мэдээллээ.

С.Баяр

Эх сурвалж: BLOOMBERG

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.