Улсын хэмжээнд 16 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Х.Есү
2021/01/25

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны нэгдүгээр сарын 24-ны байдлаар нийтдээ 7065 хүний сорьцод шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 16 тохиолдол нь тусгаарлалт, ажиглалтад байсан хүмүүсийн хоёр, гурав дах давтан шинжилгээгээр, мөн БЗД-т бүртгэгдсэн 2-р хорооны голомт, Эрүүл мэндийн яамны нэг ажилтан, иргэд байна.

Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 1,643 боллоо. Өнөөдрийн байдлаар нийтдээ 461 хүн эмчлэгдэж байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна