Коронавирус хөлс, нус, шүлс, өтгөнөөр дамжиж байна 

2020 оны 02 сарын 12

2020.02.12-ний өдрийн 10:00 цагийн байдлаар дэлхий дахинд  45168 тохиолдол бүртгэгдэж 1115 нас баралт бүртгэгджээ.  Нас баралт 2 хувь, хүнд өвчтөн 15 хувийг эзэлж байгааг ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Мөн хамгийн анхаарал татаж байгаа асуудал нь халдвар дамжсан зам нь тодорхойгүй   уг вирусээр өвчилсөн тохиолдол 10 оронд бүртгэгдсэн явдал. Түүнчлэн энэ талаар дэлхийн эрдэмтэд судалгаа, туршилт хийж вирус дамжиж буй байдлыг таамаглаж байна.

Тухайлбал агаар дусал, ахуйн замаар дамжиж байгаагаагаас гадна халдвар авсан хүний хөлс, нулимс, өтгөн, нус, шүлсээр дамжин халдварлах боломжтой  гэж анхааруулсаар байна. Өвчний голомт Уханьд500 эмч, эмнэлгийн ажилтан уг вирусын халдвар авч, 3 эмч нас бараад байна. 

Т.Хэрлэн 
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.